• Latest
  • Trending
Еpөнxий caйд нapын xөpөг нь Төpийн opдoнд зaлapч, бие нь шop oнд дaнcлaгдaж бaйна

Еpөнxий caйд нapын xөpөг нь Төpийн opдoнд зaлapч, бие нь шop oнд дaнcлaгдaж бaйна

2021-02-16
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, March 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Еpөнxий caйд нapын xөpөг нь Төpийн opдoнд зaлapч, бие нь шop oнд дaнcлaгдaж бaйна

by admin
2021-02-16
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0
Еpөнxий caйд нapын xөpөг нь Төpийн opдoнд зaлapч, бие нь шop oнд дaнcлaгдaж бaйна

Xopьдyгaap зyyны Moнгoлын шилдэг cэxээтнvvд бoлox aлтaн ypгийнxaн, шaшин төpийн төлөөлөл бoлcoн эx opoнч Еpөнxий caйд нapын xyвь тaвилaн эмгэнэлтэйгээp төгccөн. Moнгoл Улcын тycгaap тoгтнoлын төлөө aмь бие xaйргvй зvтгэcний эцэcт цaг бycaap xopлoгдoж, xилcээp цaaзлyyлcaн Еpөнxий caйд Т.Нaмнaнcvpэн, Maнзyшиp Цэpэндopж, Д.Чaгдapжaв, Д.Бoдoo, Ц.Жигжиджaвaac эxлээд xoжмoo xoйд xөpшийн xэлмэгдvvлэлт илэpxий цaгaaндaa гapcны гopoop Зөвлөлтөд xvpгэгдэн цaaзлyyлcaн a.Aмap, П.Гэндэн нap цөм xэлмэгдcэн. Зөвлөлтөд нэг нacaap vнэнчээp зvтгэн, xvpгэн opcoн Ю.Цэдэнбaл ч нac бapaxын өмнө гэpийн хориогоор хөлөө тушуулж, амаа хамхиулсаныг бид мэднэ. Өнөөдөр тэдгээр ерөнхий сайд нарын хэн ч гэмт хэрэгтэн байгаагүйг түүх нотлон цагаатгасан ч бид ухаарал, сургамж авсангүй. Өнгөрсөн зуунд хэлмэгдсэн Ерөнхий сайд нарын эмгэнэлт тавилан энэ зуунд давтагдлаа. Xopьдyгaap зyyнд цaaз aap аваxyyлcaн бoл 21-p зyyнд шо ронд opдгоороо л ялгаатай байна.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Мэндсайханы Энхсайхан /шүүхийн шийдвэрээр хорих ангид ял эдэлж байгаа/

Хамгийн түрүүнд М.Энхсайхан гэдэг улс төрийн хоригдолтой болов. Тавантолгойд мега төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол болон гэрээний төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д танилцуулсан боловч хэлэлцэхгүй буцаасан үйл явдалд түүнийг буруутгасан. Гэрээний төсөл боловсруулахад оролцсон олон ажлын хэсгийн нэгийг ахалсан гэх хэргээр хамтын шийдвэрийн төлөө ганцааранг нь сугалан ялласан. Хэрэгжээгүй төслийг боловсруулахад оролцсоны төлөө хэд хэдэн хүнд гэмт хэрэгт буруутгагдаж эцэст нь автомашины маргаантай үнэлгээний асуудлаар нэмж яллуулан 4 жилийн хорих ял шийтгүүлсэн. М.Энхсайхан нь өдгөө Хүүхдийн хорих ангид номын сан цэвэрлэхийн зэрэгцээ хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлж байна. Түүнийг өр хатуу, өсөрхүү зуумтгай улс төрчийн хувийн зуултад орсон гэж үздэг бөгөөд Хорлон сүйтгэх гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болголгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан нь М.Ходорковсийд хэрэглэсэн “шоронд хорьж байгаад нэмж ял өг” гэх Оросын хэлмэгдүүлэлтийн технологийг нэвт үнэртүүлдэг.

Санжаагийн Баяр /шүүхийн шийдвэрээр хорих ангид ял эдэлж байгаа/

Петровис компани Оюу толгойн төсөлд 2002 оны хайгуулын шатнаас эхлэн шатахуун нийлүүлж байсан, мөн 2006 оноос АНУ-д үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхэлж байсан. Гэвч хэзээ хойно 2009 онд батлагдсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр шатахуун нийлүүлэх давуу байдал олгосон гэх үндэслэлээр С.Баярыг ял шийтгэсэн. Улаанбаатараас 700 км алсад байрлах Оюу толгойд тээвэрлэлтийн зардал тооцохгүйгээр Улаанбаатараас өндөр үнээр шатахуун нийлүүлж хохирол учруулсан гэж дүгнэлт гаргасан шинжээч нар өнөөдөр өөрсдөө хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. С.Баяр нь дүүргийн шүүхээс 5 жилийн хорих ял, Нийслэлийн шүүхээс 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхэд гомдол гаргахгүйгээр ялыг биечлэн эдэлж эхэлсэн нь “надаас болж намын нөхөд минь барьцаалагдаж, бие муу багын найз минь эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж хорих ангид хэлмэгдэн суух ёсгүй” гэсэн байр сууринаас нь үүдэлтэй. Шоронд багын найзаа үхүүлж, хүний өрөнд орохгүйн тулд хэргээ цагаатгуулах боломжоос сайн дураар татгалзаж өөрөө ялаа эдэлж шазруун зангаа үзүүлсэн. Түүнийг шоронд хорьж дөнгөсөн богино зайн “аз нь шовойсон” жижиг улс төрч бүү хэл түүний цаадхи нь С.Баярын үзэл бодол, итгэл үнэмшлийг нугалж дийлэхээргүй зангарагтай эр хүн гэж үнэлэгддэг.

Сүхбаатарын Батболд /эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнөх үе шат/

Хорвоогийн хамгийн муу хүн, оффшорчин гэж хэвлэлээр цоллож гэмт хэрэгтэн гэх хөрсийг урьдчилан бэлтгэсний дараа ёс мэт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нийгмийн сэтгэл зүйд тохируулан шүүхээр гэм буруутайг ёсчилдог танил дүр зураг давтагдаж байна. Түүнийг гэмт хэрэгт ээрч эхэлсэн ч эрхбиш хэрсүүжсэн иргэдийн хувьд энэ хэлмэгдүүлэлтийн технологийг танихад тийм ч бэрх биш.

Чимэдийн Сайханбилэг /яллагдагчаар татагдсан/

Түүнийг Дубайн төлөвлөгөөг баталсан, Таван толгойн төслийг УИХ-д танилцуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсад авчирсан хэрэгт буруутгадаг. Зарим нь Ч.Сайханбилэгийг хамт ажилласан нөхдөө орхин голын цаанаас хашхирч байна гэж буруутгадаг боловч шинэ Эрүүгийн хуулийн ял давхарлах зарчмаар 10 жилээс багагүй ял авч бусдын бах тавыг хангах хэрэггүй гэсэн байр суурийг нь уучилж болно. Шударгаар өрсөлдөх замаас ухарч бохир аргаар улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, яллахын золиос болсон улс төрч гэж үздэг. Өдгөө гадаадад гарсан ч өөрийн цахим хуудсаар дамжуулан Цагаан номоо гаргаж, хараат бус, хууль дээдэлсэн шударга шүүх, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийн талаар үзэл бодол итгэл үнэмшилээ илэрхийлсээр байгаа.

Жаргалтулгын Эрдэнэбат /яллагдагчаар татагдсан/

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр шүүхийг дарамталж, улмаар шүүхээр дамжуулан төрийн эрх барих дээд байгууллага болсон парламентыг барьцаалахын тулд түүнийг “үзүүлэн болгон цовдолжээ”. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байсан ч хорьж болно гэж бусдад үлгэрлэсэн жишээ юм. УИХ-ын гишүүн байхдаа хоригдсон, мөн шоронгоос нэр дэвшиж сонгогдсон ч тангаргаа өргөж чадаагүй анхны тохиолдол болсон. Энэ нь Олон улсын парламентын холбооны зүгээс УИХ-ын гишүүн С.Зоригийн 1998 оны аллагаас хойш 2 дахь хэрэг болж хэрэг үүсгэн шалгагдах үндэслэл болсон. Монголын улс төрийн барьцаалах шантаажлах, дарамтлах улс төрийн увайгүй арга, хүчирхийллийн золиос болсон гэж үздэг бөгөөд өнөөдрийг хүртэл хоригдож байгаа.

Ухаарал, сургамж: Монголын төрд сүүлийн 25 жилд хугацаанд дунджаар ердөө жил хагасын хугацаатай 16 Ерөнхий сайд солигдсоноос цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Ж.Наранцацралтыг эс тооцвол ажлаа өгсөн бүх ерөнхий сайд нар гэмт хэрэгт шалгагдсан, ял шийтгүүлсэн байх юм. Ял шийтгэлээ эдэлсэн Н.Энхбаяр, яллагдагчаар татагдсан Ц.Элбэгдорж, өөрийг нь эрүүгийн хэрэгт ороох зорилгоор ойр дотны хүмүүсийг нь улс төрийн зорилгоор ял шийтгэсэн М.Энхболд, Н.Алтанхуяг гээд урт цуваа хөвөрдөг. Н.Алтанхуяг аргаа барахдаа “шударга бусын хонгил” гэх нэр томьёог анх олон нийтэд хүргэж байсан. Үлдэж буйгаас өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, мөн огцроод удаагүй байгаа У.Хүрэлсүхийг буруутгах, харлуулах тоолуур хараахан гүйж эхлээгүй байна (С.Баярыг ажлаа өгсөнөөс 11 жилийн дараа ялласан, Сү.Батболдыг 10 жилийн дараа ээрч эхэлсэнийг бүү мартаарай). Зуун дамнасан дээрх жишгээр тэднийг заавал буруутгах зүй тогтол байсаар байвал өнөөдрийн Ерөнхий сайд нар ч ирээдүйд их олон буруутгалыг үүрэх вий.

Харьж буй улс төрчдийн сүүдэр дээр дэвслэгчид, эсхүл улс төрийн өрсөлдөгчөө зүй бус аргаар зайлуулах нь сүүлээ идэх могой лугаа адил чөтгөрийн тойрог үүсгэж, харлуулан буруутган хонзонгийн улс төр хийсний харгайгаар бусад харь гүрний идэш болж байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү? Тэр ч бүү хэл шударга бусын хонгилоор орж гашуун зовлонг нь амссан Ерөнхий сайд нар ч хонгилын шинэ эзэнд үйлчилж, бусдадаа өсөрхөх нь энгийн үзэгдэл болжээ. Монголын орчин цагийн Ерөнхий сайд нар бүгдээрээ гэмт хэрэгтэн, улс орноосоо урвагчид мөн гэж үү? Нэгэн цагт иргэдийн итгэлийг хүлээж эрх баригч намын даргаар ажиллаж явсан тэд хожим бүгд гэмт хэрэгтэн гэж адлагдах тавилантай юу? Гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл гарцаагүй байх нь зүйн хэрэг. Харин хийсэн ажил бүрийг хожим харлуулж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт хүчээр яллах бол яавч зөв биш. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө томоохон мега төслийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан, хэрэгжүүлэхээр зорьсон Ерөнхий сайд нар лавтай нар үзэхгүй, зарим нь эх орондоо ирж чадахгүй нь тодорхой боллоо. Улс төрийн дотоод тэмцэл, түүнийг ашигласан гадны явуулгын хөлд нэр төртэйгээр төрийн шийдвэрийг биелүүлэн ажлаа хийж явсан гэм зэмгүй хэдэн арван төрийн албан хаагчид үрэгдэж улс төрийн золиос болж хоригдож хохирч байгааг дуугүй хараад өнгөрөх нь зөв үү. Эсхүл түүх цагаатгах нь цаг хугацааны асуудал гээд зүгээр харсаар суух уу?!

Хуульч Б.Баяраа

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.