• Latest
  • Trending
Зэc эдлэл эpvvл мэндийн yлaaн aлт гэдгийн учир энэ. Зэс хүний асар олон өвчнийг эдгээдэг ажээ

Зэc эдлэл эpvvл мэндийн yлaaн aлт гэдгийн учир энэ. Зэс хүний асар олон өвчнийг эдгээдэг ажээ

2021-02-14
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Зэc эдлэл эpvvл мэндийн yлaaн aлт гэдгийн учир энэ. Зэс хүний асар олон өвчнийг эдгээдэг ажээ

by admin
2021-02-14
in ЗӨВЛӨГӨӨ, Онцлох мэдээ
0
Зэc эдлэл эpvvл мэндийн yлaaн aлт гэдгийн учир энэ. Зэс хүний асар олон өвчнийг эдгээдэг ажээ

Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан. Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч зэслээд өгөөч гэж гуйж байсан, энэ муу ач хүүг арван гурав хүрэхэд нь бэлэглэх санаатай юм гэж байсныг мартдаггүй билээ. Паах, ийм ногоорчихдог аягаар яах юм бэ? гэж би тэр үед их л дургүйцэн бодож байлаа.

Нэлээн хугацаа өнгөрсөн хойно эмээгийн нэгэн зэс таваг ногоорчихсон өнгөтэй байхыг үзээд ярвайж:

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Эмээ энэ таваг чинь өмхий үнэртэх болчихжээ гэсэн чинь эмээ:

– Ногоорно гэдэг чинь зэс зэвэрч байгаа нь тэр. Зэсийн байвангаар цэвэрлэдэг юм гэснээ нэгэн боодолтой юм гаргаж нөгөө таваг дээр гоожуулаад даавууны өөдсөөр арчиж зүлгэсэн чинь ногоон өнгө нь арилж гялтганасан улаан шар өнгө гарч ирсэн юм. Би гайхаж:

-Бараг л алт шиг өнгөтэй болчихлоо гэсэн чинь эмээ

-Алт л гэсэн үг шүү дээ. Аранжин зэс гэдэг чинь улаан алт юм шүү гэхчилэн ярьсан билээ. Гэвч эмээ намайг арван гурван нас хүрээгүй, аймгийн төвд сургуульд сууж байх үед өөд болчихсон юм, Өнөөх зэслүүлсэн аягаа ч өгч чадаагүй өнгөрсөн хэрэг. Эмээ тэр жил намайг сургуульд явах үед:

-Зэс аягаа хийлгэж байгаад хавар ирэхээр чинь өгнө гэхэд нь би ярвайж:

-Зэс аяга муухай ногоорчихдог юм байна лээ гэсэн чинь эмээ:

– Юу гэсэн үг вэ! Зэс аяга шиг сайн аяга байхгүй. Мөнгөн аяга, шаазан аягатай зүйрлэхгүй сайн аяга шүү. Чиний гэдэс дотор чинь жаахан бүлбэгэр шүү. Зэс аягаар юм ууж идэж байвал сайн, Аранжин зэс аяга чинь алтан аяга л гэсэн үг.  Алт бол гоё ч гэсэн хар мөртэй, зэс улаан ч гэсэн элбэрэлтэй гэдэг юм.
Гэтэл намайг залуучуудын байгууллагыг удирдах ажилд томилогдох үед зэс гэдэг үг чихэнд хадаж Эрдэнэтийн зэс, молибдений баяжуулах үйлдвэр байгуулна. Ажиллах залуусыг илгээлтээр ирүүлнэ үү! гэж билээ. Зэс гэдэг үг ахин аманд уягдаж бага балчирын дурсгал амилан, эмээгийн зэс сав суулга, зэс аяга, зэс бөгөж санаанд орж ирсэн билээ.Тэгээд л зэс, молибдений тухай ном уншиж, лавламж эргүүлэх болов.
Тэгтэл зэс гэдэг шар алтнаас үнэтэй улаан алт гэх утгаар ярьсан эмээгийн үг нотлогдох нь тэp. Нотлогдохдоо бүр шинжлэх ухааны үндэслэлтэй нь ойлгогдов. Зэс бол алт, мөнгө, төмөр, висмут зэрэг эрдэс бодис агуулдаг ихээхэн онцгой чанартай эд ажээ. Тийм учраас эрүүл мэндэд сайн нөлөөтэй олон талын ач холбогдолтой юм байна. Үүнд:

1.Бүйлс булчирхайн хавдрыг дардаг.

2.Саа өвчин, мэдрэл тасалдсаныг зэсээр жиндүүлж засдаг.

З.Зүрхний цус дутагдахад хүзүүгээ тойруулан зэс зоосоор жин тавьдаг.

4.Хамар дотор тал хавдах, хатах тохиолдолд зэс зоосон мөнгөөр нүдний булан, хамрын нахиуд жин тавьдаг

5.Дүлийрэхэд зэсээр чихээ бөглөдөг.

6.Яршихад зэс хавтангаар дарж боодог.

7,Сэлхрээг /хаван/ зэс дардаг.

8.Хөх няц болсон газрыг зэсээр даруулна.

9.Сормуусны хавдрыг мөн зэсээр дарна.

10.Судас хатуурах, шижин өвчинд зэс эм болдог. Нуруун тус газар юмуу зүүн эрүүн дор зэс зоосоор даруулдаг

11. Зүрхээр хатгаваас зэс зоосыг омрууны хонхорт байрлуулж гоюу наалтуураар нааж өгдөг байна. Зэс ийм ид шидтэй юм шиг нөлөөлдөгийн учир нь хүний бие махбодод зэс тун бага тул милиграммын хэмжээний зэсийн нөлөө чухал. Хүний бие махбодод агуулагддаг зэс нь:

-Зүрхний ажиллагааг зохицуулж

-Холестриний түвшинг хязгаарлаж
-Чихэрлэг болон шээсний хүчлийн хэмжээг хянаж

-Ясыг бэхжүүлэхэд туслаж

-Хүний цусан дахь цагаан, улаан бөөмсийг боловсруулахад нөлөөлж

-Хэрэх болон шархираа өвчин, зүрхний өвчин тусахаас сэрэмжлэхэд хэрэг болдог ажээ. Иймэрхүү өвчнөөр сүүлийн үеийн хотожсон залуучууд нэлээн өвдөх болсон байна. Шинжлэх ухааны үндэстэй зэсний ач тус нь хүний бие махбодод ёстой л сувилагчийн үүрэг гүйцэтгэдгийг ном судраас ийнхүү олж мэдсэнийхээ дараа бага насандаа эмээгээс сонссон зүйлээ бас эмээ маань голдуу зэс сав суулга, эд хэрэглэлтэй байсны гүн утга учрыг эргэцүүлэн бодож, бишрэл төрж билээ. Монголчууд хэдэн мянган жилд анагаах ухааны үйлчилгээний сүлжээ ч үгүй аж төрж байсан мөртлөө эрүүл чийрэг, өвчин эмгэг багатай байсан нь монголчуудын бүтээсэн нүүдлийн соёл иргэншлийн ач үр байжээ. Зэс эдлэл нь хүртэл өрх гэр, ам бүлийн бэлэн сувилагч байсан ажээ. Харамсалтай нь одоо үед зэсийг тоохоо байж, хааяа нэг айл зэс домбыг зүгээр л хуучны үзмэр болгон гэртээ тавихаас хэтрэхгүй болжээ.  Уул нь тэр зэс эдлэл эрүүл мэндийн улаан алт юм шүү дээ.

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хэл бичгийн ухааны доктор Л.Түдэв

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.