Xyлгaйч тaны эд xөpөнгийг xyлгaйлдaг бoл aлбaн тyшaaлтaн, эpx мэдэлтэн, aвлигaч тaны бoлoмжийг xyлгайлдаг. Алдсан цүнхнийхээ араас бид гомдол гаргаж, цагдаад өргөдөл гаргаж болдог. Харин алдагдсан боломжоо бид хэр нэхдэг вэ. Хамгийн олон хохирогчтой залилангийн хэргийн талаар эдийн засагч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Энэ хэргийн хохирогч нь хэн бэ гэж үү? Монголын 3,3 сая хүн энэ залилангийн хохирогч гэв. Тэрбээр цааш нь Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 километр төмөр замын бүтээн байгуулалтыг 10 жилийн өмнө гацааснаас үүдсэн хор, хохирлын тухай баримтуудыг дурдахаас гадна бидний ямар боломжуудыг хэн хэн хулгайлсан бэ гэдгийг илчилье. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг арван жилийн өмнө Энержи Ресурс гэх хувийн хэвшил барих гэж байхад тухайн үеийн Барилга зам тээврийн сайд Х.Баттулга гэдэг хүн гацаасан. Энэ гэмт хэргийн улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирснаас гадна нийгэм, эдийн засагт асар их хохирол гарсан. Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд өдийд төмөр замаа барьчихсан, 10 тэрбум ам доллар өвөртлөөд суух байж.

Энэ мөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын 250 мянган өрх бүгд орон сууцанд орох боломжтой байсан. Одоо 1150 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж аав, ээж нар хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаа сугалж байна. Гэвч 10 тэрбум ам доллараар 14 мянган цэцэрлэг барих мөнгөө алдсан байна. 100 мянган залуус дэлхийн том сургуулиудад сурах боломж үгүй болсон. Оюутолгойн далд уурхайг өөрсдөө аваад 100 хувь ажиллуулах боломжоо алдсан байна. Монгол улсад 890 гаруй мянган өрхтэй. Гэтэл тэр 10 тэрбум долларыг нийт өрхийн тоонд хуваавал нэг өрхөд 11130 ам.доллар буюу нэг өрхөд Засгийн газар 32 сая төгрөг өгөх бололцоотой байсан. Өнөөдөр манай Ерөнхийлөгч эдийн засгаа боомилж, алуурчин хийчхээд эдийн засгаасаа нэг сая төгрөг нэхэж байна. Үүнд дөрвөн хожигч бий. Нэгд, БНХАУ Хоёрт, ОХУ Гуравт, Голомтийн Д.Баясгалан Дөрөвт, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хожсон. Би эдгээр тоо баримтыг цацсанаараа шоронд орж магадгүй. Гэхдээ би өнөөдөр энэ салбарын мэргэжилтний хувьд мөн Монгол Улсын иргэний хувьд энэ мэдээллийг задлахаас өөр арга надад байхгүй байна гэлээ.












