Аливаа дүрэм журмыг дарга нарт хамаагүй гэж ойлгохоо болимоор юм. Цар тахал дэгдэж байхад төрийн тэргүүн нь хүмүүсийг цуглуулж шагнал гардуулаад л. Талбай дүүрэн баяр хүргэсэн маскгүй хүмүүс харагдана лээ. Сар шинээр айл хэсч золголт хийвэл өндөр торгуультай гэнэ. Шинийн 1нд төрийн золголт яаж болохыг л харахаас.
Цар тахал хяналтаас гарч маш хүнд нөхцөл байдал үүсч байна. Сар шинийн баяр болж буйтай холбоотой худалдаа үйлчилгээний газруудаас хүмүүс ямар ч хяналтгүй асар их очер дараалал үүсгэж байгааг харахад 3-р сараас халдварыг хумьж чадахгүй бол эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж асар олон хүний амь нас эрсдэх магадлалтай байна. Нийслэлд 412000 өрх бий. Өрх бүрээс нэг хүнээс шинжилгээ авч халдварыг тогтоож барихгүй бол цааш өөр гарц байхгүй болоод эхэллээ.

Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтоож байж. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй бөгөөд нийт Улаанбаатарчуудын эрүүл мэндийн асуудал, амь нас яригдах учир заавар зөвлөмжөө дагах хэрэгтэй байх.
Мэдээжийн хэрэг 500 мянган төгрөгөөр торгуульж айл хэсэх хүн гарахгүй л болов уу. Ямартай ч УОК-оос гаргасан энэхүү шийдвэрийг дагах нь зүйтэй.













