Caйн нaйзyyд бaйдaг ч гэлээ иxэнx нь xvний эд хөрөнгө, алдар нэрэнд болсон найзууд байдаг. Ийм найз бол хүнийг улам их зовоож шаналгана. Харин жинхэнэ сайн найз бол хүний сайхан сэтгэлтэй нөхөрлөдөг. Сайн л нь сийлж үлдээ. Мууг элсэн дээр сайныг хадан дээр сийлж сурцгаая. Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг. Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөөгөө алгаджээ.

Алдгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ. Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан. Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Усанд сэлж байтал алдгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр “Намайг миний хамгийн сайн найз аварлаа” гэж бичжээ. Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь элсэн дээр бичсэн хирнээ аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ гэж асуухад нөгөөх нь

Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичиж үлдээх хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилдаг. Харин нэгэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэн гэжээ.












