УИХ-ын гишүүн Н.Учрал бие муудаж, сэхээнд орсон байсан бөгөөд ХБНГУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Тэрээр 2-р төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байсан учраас тусгай үүргийн онгоцоор гэр бүлийн хамт явсан.

Тэгвэл түүний хагалгаа амжилттай болж биеийн байдал дээрдээд байгаа талаар мэдээлэл ирлээ. Түүнд монголчуудынхаа өмнөөс эрүүл энхийг хүсье.












