Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших болсонтой холбогдуулан дайралтууд гарч эхэллээ. МАН-ыг УИХ болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан явдлыг агаар бохирдол буурсантай, сайжруулсан шахмал түлш хэмээн АН үздэг. Тийм учраас нэг мэхэнд гурав дараалан унахгүйн тулд Ерөнхийлөгчийн сонгуулиас Тавантолгой түлш компанийг будаа болгох командыг Женко цэргүүддээ өгчээ. Нэгэн цагт өөрийн нүүрсний ордоо түшиглэн шахмал түлш хийнэ гээд улсаас хоёр тэрбум төгрөг авсан Баттулгад утаагаар улс төржих хэрэг байсан уу даа. Шахмал түлшээ хийж чадаагүй шүү дээ өөрөө. Утаа буурсан гэдэгтэй монголчууд санал нэгдэнэ. Мөн алдаа дутагдал гарсан гэдгийг ч үгүйсгэхгүй. Хоёр жил болж байгаа үйлдвэр эхний жил 220 мянган өрхөө түлшээр хангахаа л бодно.

Дараа нь сайжирна шүү дээ. Тэр яриад байгаа бутлагч шигшүүр зэргээ битүүмжлээд ажиллаж л байна. Зүүн үйлдвэр нь автомат шахуу болж байгааг харсаар байж багалзуурдах хэрэг байсан юм уу. Худлаа тархи угаалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжгүй гэдгийг пиарчид гэх нөхдүүд ойлгомоор л юм даа. МАН-ын амжилт олсон гялтайсан төслөөр Хүрэлсүхийг өөрийг нь сүхдэнэ гэвэл олон нийт дэмжихгүй л болов уу. Тавантолгой түлш компанид өвлийг давах гээд өдөр шөнөгүй ажиллаж байгаа 5000 залуусын ажлыг тайван хийлгэ троллчид хийгээд хөлсний тэмцэгчид ээ.













