Засгийн газрын хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Цах тахлын нхөцөл байдалтай холбогдуулан ийм шийдвэр гаргахаас ч аргагүй болоод байна. Өдөрт 61 тохиолдол нэмэгдэж буй нь аюулын харанга мөнөөс мөн. Тэгвэл иргэд дор бүрнээ зах, худалдааны төвүүдээр сар шинийн хэвийн боов, буузны материалаа цуглуулсаар л байх юм.

Цар тахлыг даваад гарчихвал ирэх жил сар шинээ өнөр өтгөн сайхан тэмдэглэж уг нь болох л байлтай. Иргэд ёс гэдгээрээ гэр бүрнээ тэмдэглэхээр зэхээд байгаа юм. Тэгвэл олон нийт Цагаан сарын уриалга гаргажээ. Очихгүй шүү битгий уурлаарай, оруулахгүй шүү битгий гомдоорой гэдэг энэ үг ч гашуун боловч үнэн болоод байх шиг.














