Нийсллэлд энэ сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохтой холбоотой УОК-оос гаргасан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн ЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж үүрэг чиглэл өглөө. Тэрбээр энэ сарын 11-нээс бүх нийтийн бэлэн бадйлын зэрэгнт шилжих үед нийслэлийн хэмжээнд хийх тандалт, илрүлгийн шинжилгээг өндөр хэмжээнд зохион байгуулах, хатуу хөл хорионы хугацаанд дэг журмыг хэрхэн мөрдүүлэх, зохион байгуулалт, хангалт, үйлчилгээг ямар журмаар хийх талаар НОК-ын гишүүдэд танилууллаа. Мөн энэ хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай өгч, нийслэлчүүддээ зөвлөн тусамлж ажиллахыг үүрэг болголоо.

Тэрээр бизнесүүдээ урт хугацаанд хааж, элгээр нь хэвтүүлж хэрхэвч болохгүй. Боловсролын салбар бас давхар цохилт авч байна. Манайд танхимын сургалтыг хааснаас болж хохирох бүтэн нэг үе бий болох гээд байна. Тиймээс 12 хоногийн хугацаанд бүх боломжоо дайчилж, хамтын хүчээр энэ тахлыг таслан зогсооё. Бидний хэрэгжүүлэх гэжбайга энэ арга хамжээ цар тахлыг хумьж авах сүүлийн болож гэлээ.













