Загвар өмсөгч, фитнес модель С.Эрдэнэцогт хэмээх залуу үе үехэн Монголчуудын бахархал болсон бөхчүүдийн талаар шүүмжилсэн өнгө аястай лайв хийж олон түмэнд танигдаж эхэлсэн байдаг. Түүний гэр орондоо агсам тавьж, хамаг эд хошгилоо эвдэн найз бүсгүйдээ гар хүрсэн тухай сошиалаар ид шуугиж эхэллээ. Түүний найз бүсгүй нь өөрийн цахим хуудсандаа ”надад олон удаа гар хүрсэн. Би хүн шүү дээ. Яагаад бодит үнэнг олон нийтэд хэлж болохгүй гэж’ хэмээн хөх няц болсон зургаа постолсноос бүх асуудал үүссэн байна. Үүнийг нь үзсэн хүмүүс Ээгий гэх залууг элдвээр л хэлж байх шиг харагдсан. Өнөөдөр тэд эвлэрч олон түмнээсээ зохисгүй үйлдэл хийсэндээ уучлалт гуйж лайв хийж буй бололтой.

Гэтэл тэгсэнгүй ээлжлэн Монголчуудаа хараан зүхэж, элдвээр хэлээд дуусав бололтой. Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болж яв гэдэг дээ. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог ч гэж үг бий. Айл гэр болсон л хойно хоорондоо муудалцах, сайдалцах зүйл байлгүй яахав. Гэхдээ олон залуус үлгэр жишээ авдаг энэ мэт залуу хосууд үг үйлдэлээ бодож явбал зохилтой.

Эл үйл явдал 2020.10.23-нд тэдний гэрт болжээ. Гэр бүлийн хардалтын улмаас найз бүсгүйдээ гар хүрэх нь хүрсэн гэж Эрдэнэцогт хэлж байгаа бол найз бүсгүй нь би тухайн үед Ээгийдээ гомдож түүн рүү хандаж хэлсэн хувийн сториг минь олон нийтэд цацаж нэр хүндэд халдсанд гомдолтой байна хэмээн уйлж байлаа. Сошиалд нэг л цацагдсан бол хянахад барьж тогтооход тун хэцүү болсныг эл хосын үйл явдал харуулаад өглөө. Ийнхүү сошиал хос одууд нэгээр төрж байх шиг. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ бүхий л амьдралаа олон нийтэд хэтэрхий дэлгэх ийм л уршигтай аж.













