Өгөөжийн Түмэнгэрэл гэж Монголын хүнсний салбарт цахиур хагалж буй шавилхан бор эр бий. Түүний тухай нэгэн шог яриа яваад уджээ. Сар шинийн баярын үеэр түүний нэг найз нь Түмээ найзаа боов чинь жижиг байна шүү гэсэн нь ийнхүү олны дунд тархаад уджээ.

Тэгвэл лайв од Заяа ээлжит сошиал идэвхижүүлэлтээ Өгөөж компани дээр хийсэн бололтой дэлхийд ч байхгүй том ул боов хийсэн нь шуугиан дэгдээгээд байна. Энэхүү хэвийн боовоо цагаан сард зориулж хийсэн ч гиннесийн номонд бүртгэгдэх хэмжээний бүтээл болсон аж.













