Т.Аюурсайхан: Багабанди бол миний эзэн биш. Түүнийг Оюу-толгойгоос холдуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Т.Аюурсайхан Оюутолгойгоос Багабанди гуайг яаралтай холдуулах ёстой хэмээн хэлсэн нь олны нүдийг орой дээр нь гаргасан юм.

Түүний эл хэлсэн үг сошиал орчинд багагүй дуулиан болоод байгаа бөгөөд тэрээр өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан ийн хэлжээ. ”Н.Багабанди гуай нэгдүгээрт миний эзэн биш. Хоёрдугаарт намайг улс төрд дагуулж оруулж ирээгүй. Улс төрд би бор зүрхээрээ, бартаа саадтай замаар явж ирсэн. Туслахаар нь ажиллаж байхдаа би хийсэн ажлынхаа төлөө Монгол төрөөс цалингаа авсан. Төрийн албан хаагчийн хувьд өсч, төлөвшсөн. Үүнийхээ төлөө би хүн ёсоор талархалтай байдаг. Өөр юу ч байхгүй.” гэжээ.

Latest articles

Related articles

spot_img