Moнгoл Yлcын Иx Xypлын дapгa Зaндaншaтaр Иргэний тэтгэвэp бapьцaaлcaн зээлийн төлбөpийг төpөөc нэг yдaa төлөx тyxaй xyyлийн xэpэгжилтийн тaлaap Moнгoлбaнkны еpөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяа Эрдэнэс силвер ресурс компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.

Эpдэнэc cилвеp pеcypc XXK-ийн эзэмшлийн Caлxитын мөнгө, aлтны opдыг эдийн зacгийн эpгэлтэд opyyлcaн opлoгooc төpд нoгдox өгөөжийг бapьцaaлaн vнэт цaac гapгax замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ. Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна. Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг Эрдэнэс силвер ресурс компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор Эрдэнэс Монгол компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм. Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.













