Нэгэн эмэгтэйн захидлыг сургамж болгох үүднээс нийтлэж байна.
Би нөxөp 2 xөөpxөн oxины ээж бaйнaa. Өнөөдөp би та бvxнээс нэг юм дээp тycлaмж зөвлөгөө aвax гэcэн юмaa. Ta бvxэн aвax гээxийн yхaaнaap хандаарай. Би нөхөртэй танилцаад 11 жил амьдарч эхлээд 8 жил болж байнаа анх танилцаад үерхээд сайхан л байлаа тэгээд 4 жилийн дараа том охиноо өлгийдөн аваад халамжтай сайн хань сан аав байлаа амьдарал аз жаргалтайгаар үргэлжилсээр байлаа өнгөрсөн намараас манай хүний ааш раншин өөрчлөгдөж уур уцаартай болж хайчсан нь мэдэгдэхгүй утасаа авахаа больж асуухаар уурлаж хэрүүл болдог байв. Нэг удаа утасыг үзэж байтал ажлынх газарын хүүхнээс мессеж ирж байна нэжх сүртэй юм байхгүйл байв би ч тоосонгүй ингээд ажаад байсан чинь байнга тэр хүүхнээс мессеж ирдэг болов. Би ч бас жирэмсэн гэдэгээ мэдэв тэгээд хэлэхээр бөөн баяр болох байх гэж бодтол нээх тоосонгүй хүлээж авлаа би дотороо баахан юм бодов яагаад ингэв хоёрдох хүүхдээ хурдан гаргийлдаа гэдэг байсан /харин хүүхэд олохгүй байсан/ тэгж байсан хүн ийм сонин хүлээж авахаар сонин л байв. тэгээд байнга утасаа авахаа больж жирэмсэн намайг нэг нүдээр ч харахаа болив би ажилаа тараад охиноо асарч жирэмсэний хордлого ихтэй хэцүүхэн л байв. тэгээд ясан ийсэн эрт ир утасаа ав энээ тэрээ гэхээр ядаргаатай ажил хийлгэсэнгүй гээд хэрүүл болно.

энэ маягааар 2сар орчим боллоо би ч тэсвэр алдаж юун хүүхэн чамруу өдөр шөнөгүй мессеж бичээд байгаан гэсэн хамт ажилдаг хүүхэн надад тусалдаг гээд би итгэхгүй байна гэсэн ч чи миний орон зайд битий халдаад бай би хэнтэй ярих мессеж бичих миний хэрэг гээд намайг жирэмсэн гэдгийг минь ч тоолгүй 3удаа зодсон. Энэ байдал үргэлжилсээр улаан цагаандаа гарч би фэйсбоок рүү нь орохоор хайра гээл нөгөөгөөс чат ирнэ тэгээд манай нөхөр хөдөө явж ажилахаар болсон би ч хэцүүхэн л үлдсэн хордлого маш их өгч дээрээс нь ажилын хажуугаар би л хүүхдээ зөөдөг манайх /гэр хороололд / түлээ нүүрс ч дөхүүлж өгсөнгүй явав очоод надру цөөхөн хэдэн удаа л ярьсан нөгөө хүүхэнтэйгээ байнга чатлаастай би чатыг давхар орж уншдаг байв би ч уугын өөрөө бүгдийг болгодог болохоор болгоол байж байлаа. Би хадам эгчид хэллээ эгч нь хүүеэ энээ тэрээ гээд хүлээж аваад хэлсэн нь болж арга хэмжээ аваад өгөе гээл өнгөрөв. Ахиал хэрүүл болж намайг 6 сартай байхад ахиал зодсон би ч тэсэлгүй хадам ээж дээр нь очсон хүүхдээ харааж зүхээд жигтэйхэн тэгээд хадмынд нэг хоноод маргааш би ажилдаа явлаа гэрээс гарахдаа түлхүүрээ ч авалгүй гарч тэгээд ч охиноо авая гэж бодоод хадмынд очтол нөгөө сайхан аашилаад байсан хадам эгч ээж дүү бүгд чоно болж хувирсандаа чи л тэнэг чи л нөхрөө хардаж байгаа миний хүүд тийм юм юу ч байхгүй гэж байна лээ би асуусан гээл хадам ээж намайг загниж гарав би ч шоконд ороод байж ядаад байж байтал нөхөр орж ирээд гэрлүүгээ явъяа гэсэн чинь хадам ээж яв яв манайх хэрүүлийн газар биш зайл гэсэн тэгээд гэртээ ирсэндээ өөр хаачих ч билээ би ч эгч дүү ээж надад бий л дээ тэд маань хөдөө аймагт амьдардаг салаад тэр хэд дээрээ очий гэж боддог ч тогоо шиг гэдэстэй охиноо дагуулаад очино гэхээр маш их ичиж байсан юм л даа.

ингэж явсаар би ч төрөв манай хүн явалдсан хэвээрээ үгүй ч гүрийсээр л намайг төрлөө охинтой боллоо гэж баярласан ч юм байхгүй байв тэгэд охин минь сар хүрлээ манай хүн гэнэт ч өмнөх шигээ намайг хайраа энээ тэр гээл халамжилаал гүйдэг болов би ч нээх тоохгүй л байв тэгээд би 2 охиноо аваад хөдөө ээж дээрээ ирэхээр боллоо манай хүн ч яв яв агаарт байж байгаад ир гэв тэгээд хөдөө ирлээ нөхөр байнга ярьж санаа тавьж сүйд л байна би дотроо нөгөө хүүхнээсээ больсон юм бол уу л гэж бодож байлаа гэтэл явалдсан хүүхнийх нь нөхөр нь мэджилдээ тэрийгээ надад хэлсэн би ууг нь яагаа ч үгүй явалдаагүй гэж гүрийсээр би ч нээх тоосонгүй өнгөрлөө гэтэл өчигдөр ахиал нөгөө хүүхнийхээ нөхрийн тухай ярилаа яасан гэл асуув нөхөр нь намайг дарамтлаад байгаа чамруу ярьж магадгүй чи ярьвал аятайхан ойлгуулчих гэж авдийн би юу ч хэлэлгүй утасаа таслав.

Ийм юм байж болохгүй бизд ээ би ер нь яах ёстой вэ ? Надад тэр 2ийн яаж юу юу гэж бичиж байсан энд тэнд уулзая гэж байсан бүх чат нь ss хийгээд авцан байгаа. Би одоо салсан болно гэж боддог болсон.













