Mонголын cyмoчид Япoн yлcын иpгэн бoлox мода дэлгэрээд yдaж бaйгaa. Xakyxo М.Дaвaaжapгaл 2019 oнд Япoн улсын иргэн болсон. Тэгвэл оны өмнөхөн Какурю М.Ананд ч мөн арлын улсын иргэн болжээ. Сумогийн их аварга Ананд Япон улсын иргэн болсон батламжаа гардан авахдаа Энэ өдрийг их удаан хүлээлээ. Хүсэл минь биелсэнд сэтгэлээсээ баяртай байна. Би Япон улсын иргэн болсондоо маш их баяртай байна гэж хэлсэн байна.

Японы сумо бөхөд барилдахад Япон улсын иргэн болохыг нэхдэггүй. Харин сумогийн бөхийн карьераа зогсох үед Сумо бөхдөө дэвшин ажиллахыг хүсвэл Японы иргэншлийг заавал шаарддаг байна. Монгол Улсын иргэн, сумогийн 6 удаагийн аварга Мангалжалавын Ананд нь Япон улсын иргэн болох хүсэлтээ 2018 онд анх гаргасан гэж NHK мэдээлжээ.
Какурю бол Япон улсын иргэн болсон сумогийн дөрөв дэх их аварга болж байна. Түүнээс өмнө АНУ-ын иргэн Акабено, Мусашимору болон Монгол улсын иргэн М.Даваажаргал (2019) нарын их аварга Япон улсын иргэн болсон.













