• Latest
  • Trending
Шээc xvpcэн дapyйд гaдaгшлyyл. Өлccөн дapyйд ид. Hoйp xvpcэн vед yнт. Энэ гypвaн дvpмийг бaримтaлбaл эpvvл бaйнa

Шээc xvpcэн дapyйд гaдaгшлyyл. Өлccөн дapyйд ид. Hoйp xvpcэн vед yнт. Энэ гypвaн дvpмийг бaримтaлбaл эpvvл бaйнa

2021-01-26
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Thursday, March 5, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Шээc xvpcэн дapyйд гaдaгшлyyл. Өлccөн дapyйд ид. Hoйp xvpcэн vед yнт. Энэ гypвaн дvpмийг бaримтaлбaл эpvvл бaйнa

by admin
2021-01-26
in ЗӨВЛӨГӨӨ, Онцлох мэдээ
0
Шээc xvpcэн дapyйд гaдaгшлyyл. Өлccөн дapyйд ид. Hoйp xvpcэн vед yнт. Энэ гypвaн дvpмийг бaримтaлбaл эpvvл бaйнa

Сонгдо эмнэлгийн эмч Мөнхжаргалын бидэнд өгсөн маш чухал зөвлөгөөг энд хүргэж байна.  Монголчуудын дунд бөөр, шээсний замын өвчлөл ихссэн мэдээ судалгаа бий. Үүний шалтгаан юу вэ? Эмэгтэйчүүд мэдэж байх ёстой нэг чухал асуудал бий. Энгийнээр, ойлгомжтой тайлбарлахгүй бол охид, бүсгүйчүүд эвгүйрхэх магадлалтай. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү бөөр, шээсний замын өвчлөлөөр өвчилдөг нь эрхтэн тогтолцоотой холбоотой юм. Эрэгтэй, эмэгтэй хүний гадна бэлэг эрхтний бүтэц өөр байдаг. Эмэгтэй хүнд гурван сүв бий. Үүнд шээсний сүв, үтрээ, хошного багтдаг. Харин эрэгтэй хүн хоёр сүвтэй. Өвчтөнүүдийн шинжилгээний дүнгээс харахад ихэвчлэн хошного орчмын ялгадас, түүгээр дамжин халдварлагдсан ямар нэгэн халдвар шээдэг сүв буюу давсаг руу орж шээсний замын халдвар үүсгэдэг. Мэргэжлийн хэлэнд өгсөх замын халдвар гэдэг. Өгсөх замын халдвараар өвчилсөн эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөр, найз залуугаа буруутгадаг. Гэтэл шээсний замын өвчлөлөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн 80 хувьд нь гэдэсний савханцраар үүсдэг халдвар илэрдэг. Энэ нь өөрөө өөрөөсөө халдвар авсан гэсэн үг. Монгол Улс төдийгүй Франц, Итали гэх мэт хөгжингүй оронд ч энэ үзүүлэлт адилхан байна.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

ЭНЭ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Эмэгтэй хүн бие засахдаа зориулалтын салфетка хэрэглэдэг. Гэтэл салфетка хэрэглэх нь гол биш юм. Хамгийн гол нь аль чиглэлд арчиж байгаа вэ гэдгээс халдвар, нян дамжих эсэх нь хамаарна. Урдаасаа хойш арчих ёстой. Гэтэл хойноосоо урагш арчиж нян, вирусийг шээсний сүвний амсарт авчрах нь өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй. Энгийнээр хэлбэл хошногоноос дамжсан халдвар шээсний сүвээр орвол өвчлөл үүсгэнэ. Цаашлаад давсгаас халдаж бөөрийг ч өвчлүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн шээсний замын халдварт өвчлөлийн 80 хувь их энгийн зүйлээс хамаарч байна. Үүнийг эмэгтэй хүн бүр мэдэж байх хэрэгтэй. Өтгөн, шингэнээ биеэс гадагшлуулсан бол урдаасаа хойш чиглэлд арчих ёстой юм. Залуу бүсгүйчүүд болон цэцэрлэгийн насны охидод ээж нь тайлбарлаж өгөх, ойлгуулах шаардлагатай. Үүнийг тухайн эмэгтэйг ичээхгүйгээр тайлбарлаж, чухал асуудал гэдгийг ойлгуулах нь чухал.

ЦИСТИТИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД УЛАМЖЛАЛТ АРГААР ЭМЧЛЭХ ТОХИОЛДОЛ ЭЛБЭГ БАЙДАГ. ХАЛУУН УУРАНД СУУХ НЬ ХЭР ҮР ДҮНТЭЙ АРГА ВЭ?

Циститээр гурван настай охин хүртэл өвдөж байгаа нь харамсалтай. Тиймээс зөв дадлыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд циститээр өвчиллөө гэхэд хүмүүс их “мэдэмхийрч” дурын эмчилгээг нэг, нэгэндээ санал болгодог. Ялангуяа хөгшин настай хүмүүс “халуун цайны ууранд суучих миний хүү” гэж зөвлөдөг. Энэ бол хамгийн буруу эмчилгээ. Яагаад гэвэл тухайн үедээ түр зуур өвдөлтийг дардаг. Халуун цайны ууранд суусны дараа өвчин намдлаа гэдэг. Гэтэл энэ бол дараагийн том давалгаа ирэх гэж байгаагийн өмнөх түр зуурын намуухан байдал гэсэн үг. Өвчин улам хүндэрнэ Түр зуурын өвчин намдаахын оронд их шингэн зүйл ууж биеэс нянгаа гадагшлуулах нь илүү үр дүнтэй.

БӨӨР ӨВДЛӨӨ, УНЖЛАА ГЭХЭД ЭМЧИД ХАНДАЛГҮЙГЭЭР БҮС ЗҮҮДЭГ. НЭГ ТАЛААР САЙН БААДАГНАЖ БООХЫГ ЗӨВЛӨХ ТОХИОЛДОЛ БИЙ. ЭНЭ ЗӨВ ҮЙЛДЭЛ МӨН ҮҮ?

Үүнийг ямар хүнд зөвлөж байгаагаас хамаарна. Бөөрийг дарж шахаж байгаа эрхтнүүдийн даралт багасах эсвэл өндөр өсгийтэй гутал өмсдөг, үсэрч харайдаг хүний бөөр унжиж эхэлдэг.

ӨНДӨР ӨСГИЙТЭЙ ГУТАЛ ӨМСӨХ БӨӨРӨНД МУУ ЮУ?

Өндөр өсгийтэй гутал байнга өмсөх буруу. Өндөр өсгийтэй гутал дээр өдөрт гурван цагаас дээш хугацаагаар явахад хэдэн жилийн дараа бөөр, нурууны өвчлөлтэй болно. Ажлын шаардлагаар өдөрт зургаа болон түүнээс дээш цагаар өсгийтэй гутал өмсөх шаардлагатай бол заавал нуруугаа амраах ёстой. Ядаж л гучин минут гутлаа тайлж, дээшээ харан хэвтэж нуруугаа амраах хэрэгтэй. Залуу насандаа өсгийтэй гутал удаан өмссөн ч нуруу, бөөр өвдөхийг анзаарахгүй байж болно. Гэтэл тухайн насан дээрээ хөөрхөн харагдаж байна гээд гурав, дөрвөн жилийн дараах эрүүл мэндээ анхаарахгүй байна гэдэг буруу.Нэг талаасаа өсгийтэй гутал дээр байнга зогсох шаардлагатай ажилтнуудад ажил олгогчийн зүгээс нуруугаа амраах амралтын цаг өгөх хэрэгтэй. Гурван цаг өсгийтэй гутал дээр зогсоож ажил хийлгэсэн бол гучин минут хэвтэж амруулах нь зүйтэй. Ажил мэргэжлийн онцлог байж болох ч эмэгтэй хүний эрүүл мэнд чухал. Эмэгтэй хүнийг өсгийтэй гуталтай удаан зогсоож ажиллуулсан бол амраая гэж хэлэх нь насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг эсэргүүцэхтэй адилхан. Ирээдүйд эх болох охид, эмэгтэйчүүд нуруу, бөөрний өвчлөлтэй болбол хэцүү. Өсгийтэй гутал дээр удаан хугацаанд явсны дараа хөлөө хана руу дээш жийж тавьж 10 минут хэвтэж болно. Энэ нь нурууны амралт болно.

БӨӨРНИЙ УНЖИЛТАД БҮСИЙГ ОРЛУУЛЖ КОРСЕТ ЗҮҮХ ТОХИОЛДОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ДУНД ИХ ЭЛБЭГ БОЛСОН. БӨӨР, НУРУУГ ХАМГААЛАХ БҮСИЙГ КОРСЕТ ОРЛОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Биеийн жингийн бууралттай, туранхай охид бөөрний унжилт бий болох магадлал их байдаг. Тиймээс бүс зүүхийг зөвлөдөг. Гэхдээ зориулалтын бүс зүүх ёстой. Өглөө орноосоо босоогүй байхдаа бүсийг хийдэг. Бүсээ бүсэлчихлээр хэвлийн даралт нуруу руугаа шахна. Иймээс бөөр дээрээс унжиж орж ирэхгүй. Корсет бэлхүүсэнд хэрэгтэй байх. Бөөрийг хамгаалах, бөөрөнд сайн гэж хэлж чадахгүй. Хөлөргөдөг корсет бол бүр дэмий. Нуруу, бөөрний бүсийг өглөө зүүсэн бол бүтэн өдрийн турш зүүх шаардлагатай. Орой гэртээ ирээд унтахаар хэвтэхдээ л бүсээ авч болно.

ДАВСАГ ЧАНГА БОЛОН ДАВСАГ СУЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙДАГ. ЯМАР НӨХЦӨЛД ХҮНИЙ ДАВСАГ СУЛАРДАГ ВЭ?

Ариун цэврийн өрөө рүү байнга гүйдэг хүнийг давсаг султай гэж хэлдэг. Давсаг султай хүн муухай гэсэн сэтгэлгээ бидэнд суучихсан санагддаг. Жишээлбэл, хэдэн найз хүүхнүүд кафед суугаад шингэн зүйл уунгаа хууч хөөрч байна гэж бодъё. Гэтэл нэг найз хүүхэн нь бусдаасаа илүү олон ариун цэврийн өрөө орлоо гэж бодоход “манай энэ давсаг султай гэж” хэмээн дооглож болохгүй. Бодит байдал дээр суугаад үлдсэн нь илүү бөөрний өвчлөлтэй байх магадлал өндөр.

ЯАГААД…?

Шээс бол хүний биеэс гадагшилж байх ёстой хаягдал. Тиймээс бохироосоо хурдан ангижирч байх ёстой гэсэн үг. Жишээлбэл, өдрийнхөө хоолыг хогийн саванд хийгээд хонуулах юм бол таагүй зүйл болно. Шээс бол хог. Тэгэхээр тэр хаягдлыг давсаг дотроо долоон цагаас дээш хадгалж болохгүй. Давсаг чангатай бол мундаг гэсэн ойлголт бол буруу. Ариун цэврийн өрөө рүү богино хугацаанд олон удаа гүйдэг бол давсаг, бөөрний асуудалтай гэсэн үг ч биш.Ус хүний биед хамгийн чухал. Усны хэрэглээ тухайн хүнд зохицсон байх ёстой. Ус илүү хэмжээгээр уух буруу. Биед байх ёстой давс, усны хэмжээ гэж бий. Давсны зөв хэрэглээтэй үед ус хүний биед шингэж шээсээр дамжиж гардаг. Хоёр литр ус уусан үед хоёр литр шээс гадагшлуулж байх ёстой. Нэг удаа 500 гр-аар шээс гадагшлуулдаг гэж үзвэл өдөрт 4-5 удаа хөнгөн бие засах хэрэгтэй. Гэтэл шингэн зүйл уухгүй байж их хэмжээгээр бие засах нь бас асуудал байна гэсэн үг. Хэдий хэмжээний шингэн ууна, төдий хэмжээний шингэн гадагшлуулах ёстой.

Давс огт хэрэглэхгүй үед ус биед хадгалагдахгүй. Биеэр урсаад гарна. Бие махбодийг цэвэрлээд гадагшилна гэсэн үг юм. Шингэн их ууж шээсээ их гадагшлуулна гэдэг бөөр давсгаа цэвэрлэж буй хэрэг юм. Хэрвээ ямар нэгэн байдлаар давсаг, бөөрөнд нян орж ирсэн бол бие өвчилж эхэлнэ. Харин түүнийг ус уугаад шээс үүсгээд биеэс гадагшлуулж болно гэсэн үг. Шээс биед удах тусам тэнд нянгууд үржинэ. Тиймээс шээсийг биеэс хурдан гадагшлуулах хэрэгтэй. Шээсээ барих нь сөрөг үр дагаварт хүргэдэг.Шээс хүрсэн даруйд гадагшлуул. Өлссөн даруйд ид. Нойр хүрсэн үед унт. Хүн энэ гурван дүрмийг баримталбал эрүүл байна. Нойр хүрч байх үед унтахгүй бол хэсэг хугацааны дараа сэргэчихдэг. Шээс хүрч байх үед тэвчээд байвал хэсэг хугацааны дараа шээс хүрэхээ больдог. Энэ нь давсагны дотор байдаг шээлгүүрийн цорго нээгдэж түүгээр шээс дээшээ бөөр рүү гүйчихдэг. Энэ үед шээс хүрэх нь зүгээр болчихлоо гэж андуурдаг. Ийм байдал олон удаа давтагдвал давсаг-шээлгүүрийн сөөргөө хэмээх өвчнийг өөрөө өөртөө үүсгэж байгаа нь тэр. Залуу насанд эдгээрийг тоодоггүй. Гэхдээ дараа үр дагавар нь хэдэн жилийн дараа гэхэд л ирдэг. Энэ бол физиологи. Мэдрэлийн ядаргаанд орно. Ажлын бүтээмж муудна. Эрч хүчгүй болно. Бэлгийн харьцааны хямралд орно. Анхаарал төвлөрөл буурна. Энэ өвчлөл Монголд ихэссэн. Хүн оройтлоо гэхэд 11 цагт унтаж байх ёстой.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.