Хүрэлсүхийн засаг унаж шинэ засгийн газрын гишүүдэд нэр нь яригдаж буй хүмүүсээс сонирхолтой нэг хүн нь Анужин байлаа. Түүнийг ЭМЯ-ны сайдад томилогдохоор нэр нь хүчтэй яригдаж байна гэсэн бор шувуу ниссэн. УИХ-ын гишүүн П.Анужин энэ цуурхалд өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлжээ.
Тэрээр намайг Эрүүл мэндийн сайдад өрсөлдөж байна гэх мэдээ хэвлэлээр түгэж байна. Дан дээлтэйгээ төвийг хичээж, цаас бичгээ нухаж сууна, дээл давхарлах санаа сэдэл, шаардлага надад алга! Сандал суудлын үеэр олби оготно мэт үүгээр түүгээр орж гарах шиг булай үгүй! Хүн бүр дор бүрнээ оногдсоноо тултал хийхийг хичээхэд эх орон их өөр болно! Хууль боловсруулах нилээд олон ажлын хэсэгт ажиллаж байна.

Эрүүл мэндийн чиглэлд, Монгол хүн эх орондоо эрүүлжиж, эмээр бус хүнсээр, хаалга хахуулиар бус дүрэм номоор, ая таатай орчинд тав тухтай илаарших ёстой гэж боддог! Бодсоноо үг үсэг болгон хууль журамд шингээхийн төлөө ажиллаж сууна! Бидний ажил яг өнөөдөр талх, бэлэн мөнгө, өмд гутал болоод очихгүй ч маргааш ирээдүйн замыг засах хүчтэй!













