Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар бол Монгол түмний аж амьдралын салшгүй нэг хэсэг, эрүүл амьдралын баталгаа, эдийн засгийн хөгжилд голлох байр суурийг эзэлдэг амин чухал салбар юм. Үүнийг энэ цар тахал бас бататгаж өгсөн. Малын тэжээл өндөр үнэтэй, бэлчээрийн даац хэтэрсэн, чанаргүй бэлчээрийн мал, малын өвчлөл их дээрээс нь өвөлжилт хүнд байгаа учраас энэ салбарт, салбарын чухал бодлогыг хэрэгжүүлж чадахаар хариуцлагатай, туршлагатай хүн хэрэгтэй.
Ж.Сауле ХХААХҮЯ-ны дэд сайдаар ажиллахдаа зуны халуун, хахир өвлийн хүйтэнд 21 аймаг, сумдаар явж малчид, тариаланчидтай цаг ямагт холбоотой ажилладаг байсан цор ганц эмэгтэй байсан гэж хэлэхэд илүүдэхгүй.
Тэр мал аж ахуйн үйлдвэрлэлээ төрөлжүүлж, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээж, нэмүү өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлд бодит ажлууд хэрэгжүүлж чадсан байдаг.
Жишээ нь: “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэрлэлт 21:100”,”Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Ноолуур” гэсэн үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлжээ.
Дулаан өрөө, зөөлөн сандалд тухлалгүй, Хаана хүнд хэцүү асуудал байна, Өвөлжилт хүндэрч, малчид зутарч байна тэр газар л явж байдаг хийсэн ажлаараа попорч улс төржөөд байдаггүй даруухан нэгэн юм. Ж.Саулег танихгүй, мэдэхгүй малчин байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ хүн энэ салбарыг мэдэхийн дээдээр мэддэг шилдэг менежер юм.













