www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дөpвөн xvvxэд vpчилж aвcaн xocyyдaд бypxaн юу бэлэглэсэн гээч

admin by admin
2021-01-21
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
Дөpвөн xvvxэд vpчилж aвcaн xocyyдaд бypxaн юу бэлэглэсэн гээч
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нэгэн азтай гэр бүлийн талаар энд өгүүлье. Тэд өдгөө xөл бөмбөгийн бaг бvpдvvлcэн ч бoлoxoop өнөp өтгөн болжээ. Хocyyд тава жилийн өмнө гэрлэсэн бөгөөд xoёyл өнөp өтгөн гэp бvл, vp xvvxэдтэй бoлoxыг хvcэж бaйcaн ч aмьдpaл нь тэдний caнcaнaap бoлcoнгvй. Энэ байдлаараа хоёр жил гаруй хугацаа өнгөрсний эцэст тэдэнд бэлэг ирж, анхны хүүхэд нь мэндэлсэн байна. Гэтэл тэр үед Максин, Жейкоб нар өөрсдийгөө vргvй гэж итгэсэн байcaн тyл хэдийн хүүхэд үрчлэх өргөдөл гаргасан байв.

Төрснөөс хоёр сарын дараа тэдний утас дуугарахад нийгмийн ажилтан тэдэнд ах, дүү 3 хүүхдийг нэгэн зэрэг үрчилж авахыг санал болгоход хосууд ямар ч эргэлзээгүй зөвшөөрсөн гэнэ. Тэрээр төрсөн ах дүүсийг салгах нь өөдгүй үйлдэл болно гэж үзжээ.

Хэсэг хугацааны дараа тэдэнд өөр нэг дуудлага ирэв. Максин, Жейкоб нарын өргөж авсан хүүхдүүдийн дүү мөн асрамжийн газарт байсан бөгөөд түүнийг өргөж авах саналыг ч мөн эргэлзээгүй хүлээн зөвшөөрсөн байна. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан үйл явдлуудын минь нэг гэж Максин инээмсэглэн хэлсэн юм. Үүнээс төд удалгүй Максин бүсгүй дахин нэгэн бяцхан амьтныг хорвоод авчирсан байна. Ингээд 2018 онд тэдний хүү төрсөн бөгөөд түүнийг Хенри хэмээн нэрлэжээ. Одоо энэ айл таван хүүхэдтэй болсон байна. Максин, Жейкоб нарын үрчлэх хүсэлтийг албан ёсоор зөвшөөрсөн бөгөөд тэд бүх шалгалтыг амжилттай давсан аж. Эцэст нь хосуудын хүүхэдгүйдээ шаналж явсан цаг ард хоцорсон бөгөөд олон жаахан хүүхдүүдээ өсгөж, жаргалтай өдөр хоногийг өнгөрүүлж байв. Гэтэл дахин нэгэн гайхалтай мэдээ энэхүү өнөр өтгөн айлын хаалгыг тогших нь тэр!

Максин бүсгүй дахин жирэмсэн болсон байлаа. Өмнөх төрөлтүүд нь хүндрэлтэйд тооцогдож байсан учир хосууд бүсгүйг байгалийн жамаар дахин жирэмслэх боломжгүй гэж итгэсэн байжээ. Гэтэл гайхамшиг тохиож, дөрвөн ихэр хүүхэд хэвлийд нь бүрэлдсэн байв. “Дөрвөн ураг тээх нь маш хэцүү гэдгийг эмч нар ахин дахин сануулсан. Би их айж байсан ч удаан бодсоны дараа тайвширч, хүүхдүүдээ заавал эрүүл саруул төрүүлнэ гэж шийдсэн” хэмээн Максин ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Өнгөрсөн долдугаар сард Силас, Тео, Бек, Сесилиа хэмээх бяцхан хүүхдүүд хорвоод мэндэлжээ. Эмч нар болгоомжилж байсан ч бүгд эрүүл саруул төрсөн байна. Максин: Есөн хүүхэдтэй амьдрах нь гурван хүүхэдтэй амьдрахаас нэг их ялгаатай биш. Бидний өдөр тутмын хэв маяг бага зэрэг өөрчлөгдсөн. Бид өглөө босоод хүүхэд бүрийг хувцаслаж, хооллож, ажлаа хийж, дахин хооллож, унтах гэсэн хэмнэлээр амьдардаг. Олон хүүхэдтэй ээж бусдын тусламжгүйгээр бүгдийг хийж чаддаг гэдэг дээ. Тийм ээ, эмээ нар нь ач зээгээ асрахаар ирдэг, гэхдээ тэд байнга ирж чаддаггүй.

Шаардлагатай хэмжээгээр хүн бүрт цаг хугацаа, анхаарал хандуулах нь хэцүү байдаг, гэхдээ аз болоход том хүүхдүүд маань жаахнуудыг асрахад маш их тусалдаг. Тиймээс бүх зүйл хэвийн. Манай гэр бүл аз жаргалаар дүүрэн байдаг гэж хэлсэн байлаа.

Post Views: 924
Previous Post

Гэр хорооллын 210000 айл бүр хашаандаа мод таривал CAAPAЛ xoт мaaнь HOГOOH бoлнo

Next Post

У.Xvpэлcvx: Улc төpийн vймээн caмyyнaac бoлж yлc opoн эмx зaмбapaaгvй бaйдaлд xvрэxийг би xvcэxгvй

Next Post
У.Xvpэлcvx: Улc төpийн vймээн caмyyнaac бoлж yлc opoн эмx зaмбapaaгvй бaйдaлд xvрэxийг би xvcэxгvй

У.Xvpэлcvx: Улc төpийн vймээн caмyyнaac бoлж yлc opoн эмx зaмбapaaгvй бaйдaлд xvрэxийг би xvcэxгvй

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.