Хотын утаа өмнөх жилүүд буюу 2018-2019 онуудтай харьцуулбал харьцангуй буурчээ. Өвлийн цагт урдах машин байтугай хүн харагдахгүй шахам байдаг цаг мартагдах шахлаа. Хотын утаа багассан ч огт алга болоогүй. Айл өрхүүд сайжруулсан түлш хэрэглэж хэвшлээ. Гэвч энэ их төвлөрөл, гэр хорооллын тэлэлтээс болж өргөс авсантай адил утаанаасаа сална гэдэг амаргүй ажил. Холбогдох мэргэжилтнүүд янданг цөөлөх, цахилгаан орчин үеийн шийдэл бүхий халаалтын систем нэвтрүүлэх ажил хийж л байна.
Нэг мэргэн хамгийн бага зардлаар хэрэгжүүлж болох арга байна. Улaaнбaaтapт гэp xoooлoлд aмьдapч бaйгaa 240,000 өрx бvp xaшаандаа 1 мод тарьж чадвал агаарын бохирдол 50-70 хувиар буурна. Дулааны улиралд ямар сайхан байх болоо. Төсөөлөгдөж байна уу. Өрх бүр хашаандаа 20,000 төгрөгөөр 1кг зүлэгний үр аваад цацаад зүлэгжүүлж чадвал агаарын тоосжилт 80 хувиар буурна. Энэ хирээр амьсгалын замын өвчлөл буурна. Хавартаа шороо улаанаараа эргэлдэхгүй, агаар чийглэг, амьдрах амрах тав тухтай орчин бүрдэж иргэдийн уур стресс арилна.

Залхуурч хэвтэхгүй мод, зүлэгээ арчилна. Хүсвэл жимсний мод, бут тариад үр жимсийг нь идэж болно. Агаарын бохирдол гэж 10,000 төгрөгийн дата авч энд дэмий бичиж суухаар энэ хавар 10,000 төгрөгөөрөө 1 бут, 1кг зүлэгний үр аваад хашаандаа суулгаад, цацаад үзээрэй. Үр дүнг бид 1 жилийн дотор мэдрэх болно. Дэмжиж байвал цааш нь хийж бусаддаа түгээгээрэй! Ногоон Улаанбаатарын төлөө. Гэр хорооллын 210000 айл бүр хашаандаа 3-н мод тарьж, арчлан ургуулбал СААРАЛ хот маань НОГООН болно.













