Шалгалтын сургаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өрөөнөөс хэдэн зуун сая төгрөгөөр Италаас авчруулсан Minotti luigi&Benigno брэндийн алтан ширээ, шүүгээгээ зөөж гаргаж байгаад хамгаалалтын цагдаа нарт баригдсан мэдээлэл байна. Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж байгаа аж. Ажлын хэсгийг АТГ-ын ахлах мэргэжилтэн комиссар Ихмөрөн ахлаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Италиас тансаг зэрэглэлийн 47360 евро буюу 160.194.252 төгрөгийн үнэтэй юм байна. Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээллийн баримтууд олны анхаарлын төвд байна. Тус үйлдвэр 52 сая төгрөгөөр массажны сандал авсан, Титэм үг IV номноос 1000 ширхэгийг авсан гэх мэт олон баримт ил болоод байгааг олон нийт шүүмжилж буй. 2019 онд тус үйлдвэрийн удирдлагууд нийт 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авсан байна.

Хэдхэн хоногийн өмнө захирал Бадамсүрэн МSM компаниас 500 гаруй сая төгрөгөөр авсан GClass машинаа буцаасан талаар мэдэгдэж нэг л том улс орондоо гавьяа байгуулчихсан мэт загнаж байсан нь тус үйлдвэрт асар их мөнгө угаалт болдгын тод жишээ юм.













