”Эpдэнэт vйлдвэpийн зaxиpaл X.БAДAMCVPЭН xэлcэн aмaндaa xvpч 512,000,000₮ vнэтэй GClass aвтoмaшиныг бyцaaн мөнгө нь MCM групп ХХК-иac Эpдэнэт vйлдвэpийн дaнcaнд opлoo. Цаашид ШилэнДансаа үргэлжлүүлэн хянаж АрдынХүчийг албан тушаалтнуудад үзүүлэн шахаж ажилласаар байх болно. Энэ 512 сая төгрөг нь хичнээн олон айлын тог цахилгаан, ус дулаан, хогны төлбөрийг чөлөөлж хүнд хэцүү энэ цагт ард түмэн бидэнд ашиг тусаа өгөхийг тооцоолошгүй юм. Шилэн дансыг дэмжиж SHARE хийн түгээж түмэнд хүргэдэг түмэн олондоо, ард түмэн биднийг мэдэрч сонсч арга хэмжээ авч байгаа Засгийн газартаа баярлалаа” хэмээн бичжээ.

Ард түмнээ элэг бариад юу ч биш гэдэг бололтой төрийн өмчит компаниудын захирлууд. 500 сая төгрөгний машинаасаа татгалзаж ард түмнээ гийгүүлээд байгаа ч юм шиг. Буян хийгээд байнуу гэвэл ёстой үгүй шүү. Өмнө нь өч төчнөөн сандал ширээ, тавилгын тансаглалын асуудал яригдсаар ирсэн. Хурган дарга нарын элдэв шахааны асуудал ч яригдаад л дарагддаг. Чухамдаа хэвлэлийнхэнтэй яаж зохицоод амыг нь бариад байдгыг гадарлаад л байгаа юм. ГОК-н Бадамсүрэн гэгч энэ нөхөр Венесуэлийн дарангуйлагч Уго Чавес уу. Түүнийг ийм мэдэгдэл хийсэнд нь зарим нэг нь бүр ёстой шударга удирдагч байна гэж магтаж байгаа нь өрөвдөлтэй үзэгдэл. Зүй нь хууль хяналтын байгууллага аль хэдийнээ шалгаад явдаг замаар нь явуулах ёстой. Урд хөршид авилга авсан, мөнгө идсэн сайд, дарга нараа ээлж дараалаад нөгөө ертөнцөд илгээж байгааг бид харсаар байгаа. Хууль үйлчилдэг улсад, авилгатай хатуу тэмцдэг улсад дэлхий өөрөөр ханддагыг мэдэх цаг болжээ. 500 сая төгрөгний машинаасаа татгалзсан нь асар их хангамжийнх нь хажууд ёстой л мөсөн уулын орой байж таарах гээд байгаа биз. Үүнийг л ялгаж салгаж ойлгочихоод магт та нар.
Бадамсүрэн захирал 500 саяын машинаа бусаасан эл үйлдэл нь Улсын ганц саалийн үнээ гэгдэх ГОК үйлдвэрт авилга, их хэмжээний мөнгө шамшигдуулалт дээд зэргээр явагддаг гэдгийг өөрөө батлаад өгсөн үйлдэл болсон гэж хардаж байна.













