• Latest
  • Trending
мужаан Б.Мөнxжapгaл: Өөрийнхөө зургийг хараад итгэж өгдөггүй. Ерөнхийлөгчөөсөө шагнал авсандаа баяртай байна

мужаан Б.Мөнxжapгaл: Өөрийнхөө зургийг хараад итгэж өгдөггүй. Ерөнхийлөгчөөсөө шагнал авсандаа баяртай байна

2021-01-14
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, March 7, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

мужаан Б.Мөнxжapгaл: Өөрийнхөө зургийг хараад итгэж өгдөггүй. Ерөнхийлөгчөөсөө шагнал авсандаа баяртай байна

by admin
2021-01-14
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
мужаан Б.Мөнxжapгaл: Өөрийнхөө зургийг хараад итгэж өгдөггүй. Ерөнхийлөгчөөсөө шагнал авсандаа баяртай байна

Еpөнxийлөгч X.Бaттyлгa зapлиг гapгaж, Еpөнxийлөгчийн нэpэмжит шагнaлыг шилдэг зaлyy эpдэмтэн, инженеp, aжилчинд oлгocoн. Шилдэг ажилчин шагналыг хүртсэн Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Б.Мөнxжapгaлын яpилцлaгыг хүргэж байна.

-Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг ажилчин шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авсандаа тун их баяртай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Батлан хамгаалах яамны Бүтээн байгуулалтын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн удирдлага болон офицер, ахлах, бусад албан хаагч нартаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Анх энэ хүндтэй шагналаар шагнуулах гэж байгаагаа мэдээгүй. Арванхоёрдугаар сарын 29-ний орой фэйcбүүкээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн пэйж хуудсанд тавигдсан пост харж, мэдсэн

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын пэйж хуудаснаас шагнуулах гэж буйгаа мэдэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Их л гэнэтийн юм болсон. Өөрийнхөө зургийг хараад итгэж өгдөггүй. Энэ би мөн vv гэж хажуудах хүнээсээ асуутал Мөн байна гэдэг юм. Тэгээд л хамгийн түрүүнд ээж болон ахдаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнуулах гэж байгаа талаараа хэлсэн. Миний хүү сайн байна. Ажлаа сайн хийсний үр шим нь энэ гэж ээж минь хэлсэн. Эхнэр, хүүхдүүд минь ч их баярласан. Цар тахалтай холбоотойгоор шагналаа гардуулахгүй байгаа юм билээ. Харин мөнгөн шагналыг нь данс руу шилжүүлсэн. Гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэсэн. Энэ удаагийн шинэ жилийн баяр хэзээ ч мартагдахааргүй сайхан болж өнгөрлөө.

-Таны чухам юуг үнэлж энэ шагналыг олгосон гэж бодож байна вэ?

–Би Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн авто тээвэр засварын салаанд мужаан гэх үндсэн албан тушаалтай. 2015 оноос эхлэн ажиллаж байна. Мужаан мэргэжлээр 1996 оноос эхлэн хувиараа үйлдвэрлэл эрхэлж ирсэн. Харин Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаанаар 2018 оноос эхлэн ажиллаж байна. 2019 оны намраас эхлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд хиймэл байгууламжийн хийц бэлтгэх мужаан хийж эхэлсэн. Хиймэл байгууламж гэдэг нь гүүр хоолой буюу ус өнгөрүүлэх хоолой, хүн малын гарц хийхийг хэлнэ. Эдгээр байгууламжийн хэв хашмалыг нь хийж угсардаг юм. Одоогоор нийт 28 хоолой бариад байна. Үүгээрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн 2018 онд баригдаж эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын авто замын хүн малын гарц, ус өнгөрүүлэх нийт 23 хоолой барьсан. Ажиллаж, хөдөлмөрлөсний үр дүн гардаг л юм байна. Хамгийн гол нь хамт олны тус дэм, нийт ур чадварын үр шим юм шүү дээ.

-Та мужаан мэргэжлээрээ энэ хүндтэй шагналыг хүртжээ. Мэргэжлээ хэрхэн сонгож байв. Хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Би Барилгын техникумыг мужаан мэргэжлээр төгссөн. Биднийг төгсөх үед нийгэм солигдох зэрэг янз бүрийн зүйл өрнөж байлаа. Төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж, мужааныхаа ажлыг хийж эхэлсэн. Тэгээд л Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид анх 2015 онд ажилд орсон юм. Гүүр хоолойн мужаан хийх болсон нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд 2018 онд баригдаж эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй. Тэнд 23 гүүр хоолой барьсан. Хүн төрөл бүрийн зүйлийг мэдэж, судлах ётой байдаг юм билээ. Зураг, технологийн дагуу хийх ёстой ажлуудыг нэлээн судалж байж хийх ёстой.

-Шагналыг үргэлж хариуцлага дагадаг. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг тэр болгон хүн хүртээд байдаггүй болов уу?

-Тийм ээ, хариуцлага л хамгийн түрүүнд толгойд буудаг юм байна. Хариуцлагын тухай хамгийн их бодож байна. Би өөрийгөө их ажил хийсэн гэж нэг их бодохгүй байгаа. Энэ шагналыг хүртсэний дараа өмнөхөөсөө ч илүү хичээж ажиллана даа, тэгэх ч ёстой гэсэн бодол төрсөн. Нэг үгээр үүрэг, хариуцлага маш өндөр боллоо.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилдаа илүү хичээл, зүтгэл, сэтгэлтэйгээр оролцож, хамт олонтойгоо ажиллаад л явна даа.

Эх сурвалж: Ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.