Pиo Tинтo-тoй xийcэн гэpээг цyцaлж тaтвapын өp, бусад лyйвpyyдыг шaлгaж тoгтooгooд нэхэмжлэл гаргахад бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх хөрөнгө босоод ирнэ. Үгүйдээ л Япон, Солонгос юм уу Оростой хамтрахад Монгол улстай харилцан ашигтай хамтран ажиллах улс орон гарч ирэх нь дамжиггүй. Оюутолгойн ордын нөөц бидэнд мэдэгдэж байгаа , биднээс нуусан бүх нөөцийг Дэлхий даяар мэдэж байгаа учраас бид Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг төлөхөөс айхгүй байх түмэн боломж байгаа.

Баялгийн эзэн улс оронд илтэд ашиггүй гэрээг цуцлах эрх байдаг. Тиймээс Оюутолгойн гэрээг авилгаар баталсныг тогтоохоос айдаг Монголын шүүхээс илүүтэй Олон улсад баримт нотолгоог мэдэж байгаа учраас бид элдэв айдастай тархи угаалтаас эмээх шаардлага ч байхгүй.

Энэ гэрээг одоо л зогсоохгүй юм бол цаашид дахин сөхөж дийлэхгүй нөхцөл байдалд орж ч мэднэ. Ийм их баялгийг зүгээр алдахгүй , дээрээс нь нэмж өрөнд орохгүйн төлөө Засгийн газар, Оюун-Эрдэнийн ахалсан Оюутолгойн гэрээний хяналтын багийг тууштай дэмжих хэрэгтэй.













