Cиpийн 35 настай Maцци Дyмaтo нь Бpaзильд өсөж Дyбaйд бизнеcийн гapaaгaa эxэлжээ. Tэpээp vл xөдлөx хөрөнгийн наймаа, маркетингийн бизнес эрхэлж сая саяын хөрөнгө цуглуулж чаджээ. Гэсэн ч 150 мянган доллароор Ferrari худалдаж аван салхи мэт хурдлан давхиж яваад таван машин мөргөн осол хийсний дараа гэнэт ухаарч өмнөх амьдралаа цэгнэн дүгнэсэн гэнэ.

150 мянгын “Ferrari”худалдаж аваад л зорьсон өндөрлөгдөө хүрлээ гэж бодсон. Би 14 хоног тасралтгүй үдэшлэг хийн ууж идэж наргиж яваад тавын таван машин мөргөсөн осол хийсэн. Шоронд орсоныхоо маргааш өдөр нь миний хамгийн анхны таарсан хүн маань 15 жилийн өмнөөс мэддэг, сургуулийн найзын маань аав байсан. Тэр ч гэсэн цагтаа Дубайн баячуудын нэг гэгдэж гараашиндаа таван тансаг машинтай явсан ч шоронд ердөө л нэг матрос, нэг дэртэй л хүн болж хувирсан байсан. Би бас түүн шиг нэг матрос бас нэг дэртэй л хоригдол болсон байлаа. Өмнө нь хүн бүрд хүндлүүлж баярхаж тансаглаж явсан тэр Мацци биш болсон гэдгээ ухаарах үед аянганд цохиулах мэт болж билээ. Мацци шоронгоос гараад өөрийгөө таних гэж дэлхийгээр хэрэн тэнэжээ.Ингэж яваад Африкын Конгод сайндурын ажилтнаар ажилладаг эмэгтэйн лекцэнд суужээ. Удалгүй тэд дотносож гэрлэсэн гэнэ.

Миленитай учирсаны дараа хүмүүнлэг буяны ажилд өөрийгөө зориулахаар эргэлт буцалтгүй шийджээ. Энэ үед хүнд бэрх зовлон тохиолдож эхнэр нь цусны хорт хавдартай нь тогтоогджээ. Мацци 700 мянган доллар зарцуулж байж эхнэрийнхээ амийг аварч чаджээ. Эхнэрээ эмчлүүлж байхдаа х орт х авдрын эмчилгээний талаар нэлээд мэдлэгтэй болсон байна. Эхнэрийг маань эмчилсэн эмч хорт хавдрын тусгай эмнэлэг нээх санаатай байсан. Би газрыг нь худалдан авч өгөөд эмнэлгийн орлогын 50 хувийг хорт хавдартай ч эмчилгээний зардалгүй хүмүүст туслах санд нийлүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Би энэ эмнэлэгт байгаа бүх мөнгөө өгсөн. Дубайгаас явахад надад таван сая доллар байсан. Миний буруугаас болж гарсан ослын хохирлыг барагдуулах, торгууль төлөхөд нэг саяыг зарцуулсан. 700. 000 доллар эхнэрээ эмчлүүлсэн. Бас нэг саяар эмнэлгийн газар худалдан авсан. Үлдсэн мөнгөө мөн л эмнэлэгтээ зарцуулаад дуусаж байна. Одоо л би мөнгөө зөв зүйлд зарцуулж буйгаа илүү их мэдэрч, илүү баяр баясалтай байгаа.













