Зacгийн гaзpын xyрaлдaaнaap HӨAT-ын баримтын буцаан олголтыг олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 140 тэрбум төгрөгийг олгохоор болж байна. Хоёрдугаарт, 912 мянган иргэд НӨАТ-ын буцаан олголт авахаар байна. Өнгөрсөн жилийнхээс 112 мянгаар нэмэгдсэн гэсэн үг. НӨАТ-ын баримтыг ирэх долоо хоногийн даваа гарагаас олгож эхэлнэ. Татварын багц хуулийн хэрэгжилттэй холбогдуулж НӨАТ-ын буцаан олголт энэ жилээс эхлэн улирал тутамд олгохоор болсон.
Сангийн сайд Ү.Хүрэлбаатар хэлэхдээ НӨАТ-тай холбоотой зарим асуудал гарч байна. Жишээ нь: зочид буудлын ажилтан иргэдэд олгох ёстой баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн асуудал гарсан. Мөн автомашин худалдаалдаг иргэд татварын буцаан олголтыг өөрсдөө бүртгүүлсэн зөрчил гарсан. Энэ мэт зөрчил гарсан гэлээ. Үүнээс гадна цахим ертөнцөд HӨAT программ хангамжийг хариуцан ажилладаг ажилтан гэр бүлээрээ нийт 36 удаа азтан болжээ. Дээд хэмжээ 20 сая хоёр удаа авсан байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Үүнийг холбогдох газар нь шалгаж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу?

Дэндүү Азтай юу. НӨAT-ын сугалаа гэх жүжигийг зогсоож 10 хувиа буцаан авахыг дэмжиж байвал яг одоо.
uzeg.info













