Aвcтpaлийн Cидней xoтын aaв тaгтнaac унacaн xvvгээ aвpaxaap араас нь үсэрч газарт унахын өмнө барьж аван уналтыг нь зөөлрүүлжээ. Харин өөрөө хүнд бэртсэн байна. Энэ явдал 2 жилийн өмнө 8-р сарын 4-нд болжээ. Аав нь том хүүгээ аван таван давхарт амьдардаг найзындаа зочилж иржээ.
Хоёр найзыг юм ярьж байх хооронд хүү тагтан дээр гарч доошоо харахаар тонгойж байгаад толгойдоо дийлдэн унажээ. Хүүгээ унахыг харангуутаа аав огтхон ч эргэлзэлгүйгээр араас нь үсэрчээ. Доош унахдаа хүүгээ гүйцэн хөлөөс нь барьж эргүүлэн өөр дээрээ гарган унасан байна. Харин аав толгойгоороо унажээ.

Хүүгийн тархи хагарч шалбарч зүсэгдсэн бол аав нь тархи хүзүүгээ хүнд гэмтээжээ. Аавынхаа эр зоригоор аврагдсан хүү өдөртөө эмнэлгээс гарч харин эцэгт нь бүтэн жилийн эмчилгээ шаардагдсан байна.













