www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Эмүжин: Үр хүүхэддээ өвчин тээж очихгүй. Олсон мөнгөө эм тарианд үрэхгүй. Үүнийг л ойлгомоор байна

admin by admin
2021-01-08
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
Эмүжин: Үр хүүхэддээ өвчин тээж очихгүй. Олсон мөнгөө эм тарианд үрэхгүй. Үүнийг л ойлгомоор байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

За тэгээд олон хүний хүсээд байгаачлан гараад тэнэе л дээ. Хамаг юмаа нээгээд, хаа сайгүй дэлгүүр, үйлчилгээ хэсээд гутлаа элэгдтэл гунхаад, хөлөө өвдтөл хөлхөе. Хөл хориод, хөөрхий цагдаа нар маань хөр цаснаар гадаа бээртлээ зогсоод байхад л тархаад, халдварлаад, хаа сайгүй илрээд байгаа нөгөө вирус чинь жинхэнэ аягатай кофе, амьсгалсан агаар, өмссөн хувцас, зүүсэн маскаар хөллөөд зүг бүрт зугаалж өгдөг юм байгаа биз дээ. Өө бүр миний, таны хамар ам, хавхлаг цээж, хоолой уушигт хорих юмгүй нэвтрээд ховдоглоод хорлож таарна. Монгол эмч нар нийт өвчлөгсдийнхөө 67,5 хувийг эдгээсэн, үүнээс цааш ч эдгээнэ. Гэхдээ юу гээч? Эдгэсэн хүн “Зүрх хэвийн бус болсон, уушги бүрэн ажиллахгүй байгаа, дуу хоолой хүртэл хүчгүй болсон…” гээд өчнөөн тайлбарласныг уншив уу?

Дархлааны системийг дарангуйлдаг гэхээр дахиад өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Хүнд байх ёстой эрүүл оршихуйн үнэт зүйлсээ нэг нэгээр нь нэлээдийг гээнэ гэсэн үг. Засгийн газар хөл хориог тав хоног сунгалаа. Яагаад гурав биш, арав биш, тав хоног гэж? Тэд маань ч бас хоногоор тоолж, өдрөөр хэмжиж байна гэхээр тав хоногт ядаж 50 мянга, 500 мянган хүнээ эрүүл авч үлдэх гэж хичээж байгаагийнх гэж харж байна. Аргаа барсандаа бус, амьдралын үнэнийг амиар, хоногоор хэмжих цаг тулж ирсэн байна. Цар тахлын өмнө цаг хожих гэж зүтгэж байна. Туулах л учиртай үнэнийг, үүрэх л ёстой хатууг зөөллөх гэж хичээж байна. Тав хоног, тавин минут, таван хормоор хэмжигдэж буй үнэн үүдэнд ирээд, хаалга тогшиж байна. Тэр үнэн бол Монгол Улс ковидын тархалтын бүс болчихлоо.

Амьдрахын тулд ковидтой зэрэгцээд ажлаа хиймээр байна, гэхдээ бүрэн дэглэмтэй, бүтэн хамгаалалттай, ёс зүйтэй, дүрэм журамтай ажиллаж байж гэртээ вирус тээж харихгүй. Үр хүүхэддээ өвчин тээж очихгүй. Олсон мөнгөө эм тарианд үрэхгүй. Үүнийг л ойлгомоор байна. Гэр бүлийнхээ хилийг хаамаар байна. Үүний тулд эхлээд нэг хүн нь ч болсон шинжилгээ өгөөд, гэр бүлээрээ халдваргүй гэдгээ ойлгоод, вирус тээж гэртээ харихгүйн тулд биеэ цэгнэж, явдлаа цөөлмөөр байна. Хэрэв танай гэр бүлд халдвар нэвтэрвэл яах вэ? Үүнийгээ ч хоногоор хэмжиж, хормоор хожиж бодолцмоор байна. Болж өгвөл халдваргүй өрх бүл хэвээрээ үлдэхийн төлөө үхтэл үр хармын дайтай хичээмээр байна. Тэгээд яг Засгийн газартай адил хугацаа хожихын тулд “Нэг хоног гэрээсээ гарахгүй байхад нэг хүүхэд маань нэг хоног халдвар авахгүй тэсч, вакцинтай золгоно” гэж өөрөө өөртөө хэлмээр байна. Ямар ч үед Б төлөвлөгөө гэж бий. Тэр Б төлөвлөгөөнд хамрагдчихгүйн тулд А төлөвлөгөөндөө багтаад гэртээ л үлдээрэй. Хориог тавьсан ч, бүр огт хорихгүй байсан ч гэртээ л үлд, гарахдаа хорио цээрийн дэглэмээ ягштал баримтлаарай. Тэгж л чадвал төрдөө нэмэр болж, түмнийхээ гол, гал болно гэсэн үг шүү. Шатаад дуусахад үлдэх гал, өвдөөд бөхийхөд үлдэх гол нь байхын тулд илүү их хичээгээрэй. Учир нь тэр бүхэн Монгол минь юм

Post Views: 639
Previous Post

Зөн билэгтэн Aнyдаpь: Короона виpyc бoл бaйгаль эхийн их цэвэрлэгээ

Next Post

Taгтнaac yнacaн xvvгээ aвaxaap араас нь үсэрсэн Cyпер aaв

Next Post
Taгтнaac yнacaн xvvгээ aвaxaap араас нь үсэрсэн Cyпер aaв

Taгтнaac yнacaн xvvгээ aвaxaap араас нь үсэрсэн Cyпер aaв

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.