• Latest
  • Trending
Еpөнxий caйд aa! Xууль бус xypaaмж aвч иpгэдийг xoxиpooж бaйгaa МҮХАҮТ-тэй xapиyцлaгa тooц

Еpөнxий caйд aa! Xууль бус xypaaмж aвч иpгэдийг xoxиpooж бaйгaa МҮХАҮТ-тэй xapиyцлaгa тooц

2021-01-08
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Thursday, March 5, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Еpөнxий caйд aa! Xууль бус xypaaмж aвч иpгэдийг xoxиpooж бaйгaa МҮХАҮТ-тэй xapиyцлaгa тooц

by admin
2021-01-08
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0
Еpөнxий caйд aa! Xууль бус xypaaмж aвч иpгэдийг xoxиpooж бaйгaa МҮХАҮТ-тэй xapиyцлaгa тooц

УОК-ийн 2021 oны 4-нд xийcэн мэдээллийн vеэp нэp бvxий cэтгvvлч MVXAVT-aac caмpын бизнесийнхэнд тавьсан 3000 төгрөгийн хураамжийн тухай асууж, Шадар сайд Я.Содбаатар асуултад нь хариулахдаа ‘Энэ талаар гомдол ирж байгаа. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч улс төрийн намын хуралд очоод суучихдаг’ гээд эгдүүцээд авав.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Коронавирусийн тархалттай гойдын чухал хамааралгүй энэ асуудлын цаана нэг жижигхэн чулуу яваад байгаа нь анзаарагдсан. Ер нь коронавирус нэлээд зүйлийг өөрчилж УОК нь ИНЕГ-ын эрхийг өөртөө авч аль онгоц, хэзээ хаашаа нисэх хэн, хэн явах, ирэхийг мэддэг, Замын-Үүдээр хэзээ, хэдэн машин нэвтэрч орж ирэхийг МҮХАҮТ зөвшөөрдөг болох гэх мэт чиг үүргүүд онцгой нөхцөлд нийцэж өөрчлөгдөөд л байгаа, олон нийт тэвчээд л байгаа билээ. Самрынхны аллерги үүнтэй л адил. Энэ жил самар маш өндөр үнэтэй байсан нь ч үүнд нөлөөлсөн биз. Гэхдээ тактикийн хувьд Хүүхдийн төлөө фондын хандивтай төстэй. Хэдийгээр наана нь МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн байгаа ч асуудлын цаана Я.Содбаатар сайдын хардсанчлан Улс төрийн намын хуралд очиж суугаад байгаа О.Амартүвшин буй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд самрын бизнесийнхнээс мөнгө босгож өгөөд байна гэж самрын бизнес эрхлэгчид хардаад байгаа юм билээ. Тэд хардах эрхтэй, үндэслэл ч байна.

 

Эхлээд МҮХАҮТ-ийн дарга нь самар үйлдвэрлэгчидтэй уулзаж Хууль бус мөнгийг хууль ёсны болгоно, Монголын самар үйлдвэрлэгчид мөнгөтэй болох, хүчирхэгжих хэрэгтэй. Та нарын бэлтгэсэн самрыг хилийн цаана нэг цэгт саадгүй зардаг болох ёстой гэсэн гоё санал тавьж самрын чөмөгний килограмм тутмаас 1000 төгрөг хураалгаж санд төвлөрүүлэхийг уриалсан байдаг юм. Ингэхдээ “Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоо” гээд Ч.Баянмөнхийн тэргүүлдэг холбоон дээр нэгд” гэжээ. Самар үйлдвэрлэгчид дээрх саналыг хүлээж авч болох юм, харин Холбооны тэргүүнээ ардчилсан зарчмаар хуралдаж шударгаар сонгох шаардлага тавьсан.

Гэтэл Ч.Баянмөнх нь Энэ бол миний холбоо учраас би тэргүүлнэ, эсвэл миний хүү тэргүүлэх ёстой гэсэн. Энэхүү ардчилсан зарчимгүй холбоо самар үйлдвэрлэгчдэд таалагдаагүй. Харин 2016 онд байгуулагдсан Самрын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоог идэвхжүүлье гээд 20 гаруй компани хамрагдаж нэгдсэн хурал хийгээд протокол хөтлөөд тэргүүнээ томилжээ.

Энэ хурлаар МҮХАҮТ-ийн хүсээд байгаагаар самрын чөмөгний нэг килограмм тутмаас 1000 төгрөг төлөх тооцоог хийе гэж шийджээ. Энэ жил самар маш өндөр үнэтэй байсан. Килограмм тутмаас 1000 төгрөг төлөх, үүнээсээ 700 төгрөгийг нь үйлдвэрлэгч нарт, үйлдвэрээ сайжруулахад нь зориулж 300 төгрөгийг нь МҮХАҮТ-д өгье гэж шийджээ. Өөрөөр хэлбэл энэ жил 10 мянган тонн самрын чөмөг гарсан. Килограмм тутмаас 300 төгрөг өгнө гэдэг нь гурван тэрбум төгрөг МҮХАҮТ-ийн санаачилсан санд орохоор тооцоолж энэ тухай хурлаараа шийдвэрлэжээ. Ингээд самар үйлдвэрлэгч 20 гаруй компани нэгдсэн холбоо байгуулаад шаардсан мөнгийг хурлаараа зөвшөөрч протокол хөтөллөө, тэргүүнээ сонгочихоод МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэнтэй очиж уулзаж хурлын шийдвэрээ танилцуулжээ. Гэтэл МҮХАҮТ “Тийм юм байхгүй. Хоёрын хооронд 1000 төгрөгөөр яах юм бэ. 10 юань авна” гэжээ. Энэ шийдвэрээ албан бичгээр өг гэхээр өгдөггүй. Гэхдээ “Арван юаниар сан хөгжүүлээд эрүүл экспорт хөгжүүлье гэсэн нь үнэн. Сангийн зарцуулалт нь хамтын удирдлагынх байна” гэсэн Т.Дүүрэнгийн өөрийнх нь бичсэн хариулт бий.

Ингээд нэг килограмм самрын чөмөг тутмаас 1000 төгрөг санд төвлөрүүлэх хурлын шийдвэр “чамлагдаж” арван юань буюу 4300 төгрөг болж дөрөв дахин өсчихсөн. Энэ хураамжийн мөнгөө хаана цуглуулах юм бэ гэхээр “Бид өөрсдөө сан байгуулна, сангаа бид удирдана. Хяналтын таван гишүүний гурвыг нь МҮХАҮТ сонгоно, хоёр нь холбооноос орж болно” гэсэн. Тэр санд цугларсан мөнгөнөөс хэд нь самар үйлдвэрлэгчдэд очих вэ гэхээр “Самар үйлдвэрлэгчдэд энэ мөнгөнөөс очиж ч болно, очихгүй ч байж болно, хэдэн хувь нь очихыг тохиролцоно” гэсэн. Гэтэл МҮХАҮТанхимын тухай хуулиар ч, өөр ямар ч хуулиар МҮХАҮТ ямар нэг байдлаар татвар хурааж авах эрх бүхий байгууллага огт биш. Зөвхөн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн байгууллагатай харилцах үндсэн чиг үүрэгтэй байгууллага.

Санхүүжилт нь гишүүний татвар, иргэд байгууллагын хандив, үйлчилгээний орлого болохоос татвар авах эрх байхгүй. Гэтэл үйлдвэрлэгчдэд тулган шаардалт хийж татвар авах, түүнийгээ юунд зарцуулах гээд байгаа нь тодорхой бус байгаа учраас самар үйлдвэрлэгчид эсэргүүцэж буй. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин энэ талаар ярьдаггүй. Т.Дүүрэн дарга нь “Ерөнхийлөгч нар бүгд мэдэж байгаа” гэдэг.

МХЕГ самрын чөмгийг экспортод хилээр нэвтрүүлэхийн тулд МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авчир гэдэг. Энэ бичгийг самар үйлдвэрлэгчид үнэгүй авдаггүй. гарал үүслийн гэрчилгээг хэдэн кг самар гаргахаас шалтгаалж тодорхой шатлалын дагуу нэг удаа гаргахдаа 100-200 мянган төгрөг тушаагаад хоёр цагийн дотор авах журмын дагуу зохицуулагддаг байсан бол одоо хоёр сар гаруй болоод байхад ийм “шантаажид” орчихоод байгааг МҮХАҮТ-ийн “нугалаа” гэж үзэхээс аргагүй болж байна. Нэг тоо хэлье. 2020 онд жил иргэдийн гар дээр цугларсан буюу тэднээс компаниудын худалдаж авсан нийт самрын хэмжээ 30 мянган тонн буюу нийт 300 гаруй тэрбум төгрөг нийт ард иргэдийн гар дээр очсон.  Уул уурхай бол нэг компанийн өмч, улсад роялти татвараа өгдөг бол самрын бизнес нь нэн ядуугаас эхлээд нийгмийн янз бүрийн давхаргын бүх иргэдэд хүртээмжтэй бизнес. Самар шиг их татвар төлдөг, иргэн бүрт хүртээмжтэй ямар ч уурхай байдаггүй нь туйлын үнэн. Гэтэл энэ бизнесийг л боомилоод байгаа нь харамсалтай. Гэтэл тэд хуулийн дагуу хоёр удаа тэмдэгтийн хураамж гэж төлдөг. Орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжид кг тутмаас 800 төгрөг буюу нийт 30 мянган кг самарт 30 тэрбум төгрөг, мөн хилээр гаргахад дахиад тэмдэгтийн хураамжид хамгийн багадаа 30 тэрбум төгрөг тушаадаг, энэ нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны төсөвт ордог. Энэ бол хуулийн дагуу төлдөг хураамж. Гэтэл хууль бусаар МҮХАҮТ дахиад 30 тэрбум, хэрэв арван юаниар нь бодвол 43 тэрбум төгрөг авах гээд байна шүү дээ. Энэ бол “дээрэм”. Тиймээс “Арван юанийн шаардлага”-ыг самар үйлдвэрлэгчид зөвшөөрөөгүй, одоогоор Монгол Улсын хилээр хоёрхон компани гарсан, бусад нь гараагүй байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар экспортыг дэмжих “оппераци”-аа ингэж хийх байсан юм уу? Эсвэл Засгийн газар нь МҮХАҮТ-аар удирдуулаад байна уу гэдэг нь ойлгомжгүй болоод ирлээ. Үүний дараахан буюу 2020 оны 10 дугаар сарын 8-нд МҮХАҮТ-ын А/82 тоот тушаал гарсан. Үүгээр Самрын кластер байгуулах, түүний бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг тогтоосон. Үүний дагуу МҮХАҮТ-ийн дэргэд Самрын кластер байгуулагдаж өнөөх “шаардаад байсан” Самрын кластерийн хөгжлийн сан гэгчийг байгуулах, энэхүү санд хуш модны самрын бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн тус бүрийн кг тутамд 3000 төгрөгийгбайршуулах болсон шийдвэрээ МҮХАҮТ-д Хамтран ажиллах санал болгон хүргүүлсэн байдаг.

Энэ саналыг нь “баяртайгаар хүлээн авсан” МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн 2020 оны 12 дугаар сарын 25-нд 02/1277 тоот албан бичгээрээ Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүнд уриалга хүргүүлжээ. Ингэж өчигдөр сэтгүүлчийн асуугаад байсан 3000 төгрөгийн хураамжийн асуудал үүсчээ. Тэгэхээр эхлээд хандив цуглуулчихаад нэгэн ТББ-ын дансанд байлгаж байгаад “Хууль батлагдахаар Засгийн газарт шилжүүлээд өгчихнө” гэсэн Хүүхдийн төлөө фондын хандивтай төстэй байгаа биз? Дахин хэлэхэд МҮХАҮТ татвар, хураамж авах эрхтэй байгууллага биш. Үүнийгээ “Самрын кластер”-аар дамжуулж, ер нь яаж ч “зүсийг нь хувилгасан” энэ бол бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд учруулж буй дарамт яах аргагүй мөн. Энэ талаар асуудлыг хүчтэй тавьж хууль бусаар тулган шаардаж, дарамтлах ажиллагааг нь таслан зогсоох ёстой. Өнөөдөр коронавирусээс илүү ТББ-ууд гэгч хууль бус вирусууд экспортын орлогыг гацааж тусгай зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээн дээр бизнес хийж буй талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байр сууриа илэрхийлэх шаардлага тулгараад байна.

Нийтлэлч: Оргилмаа todmedee.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.