Монгол улсын ерөнхийлөгч Баттулга жиргээнд нилээн олон дагагчтай, идэвхитэй нэгэн. Түүний оффшор данс илэрлээ хэмээн хэвлэлээр шуугиад намжаагүй л байна. Тэрээр энэ сэдэвт цэг тавихаар шийдсэн бололтой ийнхүү жиргэжээ.

‘Надад оффшор данс байгаад түүнд нь хэдэн тэрбум доллар байгаа бол Ганхуягаа чи аваарай. 2017 оны сонгуулиар талх Ч.Ганхуяг оффшорын тухай ярьж л байсан энэ жил сонгууль дөхөөд тэр байтугай олон гүтгэлэг худал мэдээ дахин амилж байна. Дахин хэлье гүтгэ гүтгэ энэ нь таны эрх чөлөө гэхдээ эцэстээ гүтгэсэн та өөрөө л ядарч туйлдах байх даа’ гэжээ. Үнэн худлын хооронд асар том зай бий. Хэн нь гүтгэсэн хэн нь үнэнчээрээ явааг хууль хяналтынхан мэдэгдэж Монголчуудын тархины эргээ гарах өдөр хэзээ юм бол доо.













