Шинэ oны эxэнд тa бvxэндээ ax дvvcийн гaйxaлтaй тvvxийг xyвaaлцaxaap бэлтгэлээ. Нэгэн оxины төгсөлтийн бaяp бoлoxoд xэдxэн өдөр үлджээ. Oxин гoёмcoг дaaшинз өмcөxийг xvcч бaйcaн ч тvvний аав ээжид охиндоо даашинз авч өгөх нь бүү хэл, түрээслээд авах ч байxгvй. Тиймээс охин хий дэмий мөрөөдөж, өөрийгөө зовоохыг хүсээгүй тул энэ тухай ахиж яриагүй аж. Гэтэл ах нь дүүгийнхээ төлөө нэгэн санаа бодож олжээ.

Охины ах Маверик Франсиско Ояо нь зураг зурах, оёдол хийх тал дээр чадварлаг нэгэн бөгөөд үүнийгээ ашиглаж, дүүдээ өөрийн гараар гоёмсог даашинз урлаж өгөхөөр шийдсэн байна. Тэрээр ажил хийж мөнгөө цуглуулаад ажилдаа орсон аж. Түүний урлах даашинз бол Michael Cinco-ийн хавар намрын загварт багтсан гоёмсог даашинз юм. Маверик youtube-ээс даашинзаа харж, загвараа гаргаад шаардлагатай материалуудыг худалдан авчээ. Байгаа мөнгөндөө тааруулж, материалаа бэлдээд ажилдаа орсон байна.

Эхлээд цаасан эсгүүр бэлтгэсэн. Дараа нь цэнхэр даавуугаа 9 хэсэгт хувааж, дээр нь торго туузаар чимэглээд, холбож оёсноор хормой хэсэг бэлэн болсон. Хормой ийм болсон. Маш дэрвэгэр, сүр ихтэй хийхийг хичээсэн. Хүслээр минь болсон шүү. Хормойгоо цэцгээр гоёсон. Хичээлээсээ ирээд л даашинзаа урладаг байсан. Үнэхээр ядарч байсан ч, энэ даашинзыг өмсөөд нүүр дүүрэн инээж зогсох дүүгээ харна гэхээр хүч орж байсан шүү. Миний хамгийн их дурлаж хийсэн хэсэг бол мөрний хэсэг. Илүү сүртэй болгож, яг л ихэмсэг гүнж мэт харагдуулахаар болсон.

Эцэст нь дууссан. Дүү маань үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Нойргүй хонож урласан хэргээ гаргаж, дүүгээ баярлуулж чадсандаа маш их баяртай байгаа гэж ах нь хэлжээ.













