• Latest
  • Trending
Хэн байхад биш ХҮН байхад ухааруулах дэлхийг гайхшруулсан сургааль

Хэн байхад биш ХҮН байхад ухааруулах дэлхийг гайхшруулсан сургааль

2021-01-05
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, February 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хэн байхад биш ХҮН байхад ухааруулах дэлхийг гайхшруулсан сургааль

by admin
2021-01-05
in ЗӨВЛӨГӨӨ, Онцлох мэдээ
0
Хэн байхад биш ХҮН байхад ухааруулах дэлхийг гайхшруулсан сургааль

Cypaгчдын дyy шyyгиaн oвoлзoж бaйcaн aнгид шиpvvн xapцтaй бaгш гэнэт opж иpлээ. Cyрaгчид pyy нэг aйxтap xapcнaa xичээлдээ орлоо. Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд: ‘Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл’ гэв. Тэгээд 1-ийн тоогийн дараа 0 нэмж бичээд: Энэ бол хичээл зүтгэл. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна. Дахин нэг (0) нэмээд: Энэ бол мэдлэг боловсрол.  10 байсныг 100 болгоно. 0-үүд цааш үргэлжилсээр: Ур чадвар, сахилга бат, харилцаа холбоо… Нэмж бичигдэх (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв:

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

‘Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй’ гэлээ. Сурагчид үүнийг сонсоод нам гүм бодлогошров… Ийм хичээл сурагчдын ой тойноос хэзээ ч мартагдахгүй байх. Гэхдээ ‘Хүн чанар’ гэж чухам юу вэ, хэрхэн эзэмших вэ? гэсэн асуултанд тэд насан туршдаа хариулт эрж, бас амьдралаараа шалгалт өгсөөр явна.

“Энэ ертөнц бол сургууль юм. Ухаарч хөгжиж цэцэглэсэн хүн сургуулиа төгсөнө. Үүнийг чанадад хальсан гэгээрэл гэдэг. Бодь чанараар цэцэглэж чадахгүй л бол сургуульдаа улирсаар байна. Үүнийг үйлийн үрээр дахин төрөх – сансрын хүрд гэдэг.  Өөрөөр хэлбэл, хүн чанар бол бурхан чанарын үр юмсанж. Хүн чанар бүрэн дэлгэрснийг л бодь хутаг гэж ойлгож болно. Энэ бол хэлбэрийн биш, чанарын тухай ойлголт. Хэлбэр талд гадаад дүр төрх, нийгмийн байр суурь, зэрэг зиндаа, зан суртахуун, тэр байтугай мэдлэг боловсрол ч хамаарна. Соёлтой харьцаа, найрсаг инээмсэглэлийн цаана хүйтэн сэтгэл нуугдаж болдог. Олон диплом өвөрлөж, зэрэг цол хамгаалсан нэгэн байлаа гээд хүн байх албагүй. Хэрэв түүний дотор бэртэгчин сэтгэл байгаа бол бусад бүх зүйл нь эго-д үйлчлэх хэрэгсэл болж таарна. Гадна талдаа эгэл нэгэн боловч дотооддоо агуу бурханлаг нэгэн байж болно.

Бодь сэтгэл өвөрлөсөн агшинд боолын боол, үйлийн үртэн ч Бурханы хөвүүн болж, буяны цогоор ертөнцийг бишрүүлнэ гэж Гэгээрлийн хөтөч сударт айлджээ.

Тийм нэгэн жишээг дурдвал: 1987 онд 74 настай Бай Фанг Ли хэмээх хүн тэрэгчин нуруугаа амраах цаг болсон хэмээн үзэж нутаг усандаа буцаж иржээ. Төрсөн тосгондоо ирсэн түүнийг мөнгө байхгүйгээс сургуульд сурч чадахгүй өдөржин шөнөжин будааны талбайд бөртөлзөн ажил хийн зарагдаж, эсвэл хог ухан амь зогоох өнчин ядуу хүүхдүүдийн хувь заяа зовоогоод зүгээр сууж чадсангүй.

Хөөрхий Бай Фанг Ли хөгширч ядарсан ч хүн зөөж, мөнгө олдог байсан Тянжин хотдоо буцаж ирлээ. Түм түжигнэж, бум бужигнасан Тянжин хотын Галт тэрэгний буудалд хүн зөөвөрлөх ажилдаа буцаж ирсэн түүнийг хэн ч ад үзсэнгүй. Амин зуулгын төлөө л хүн энд ирдэг гэдгийг тэд бүгд мэднээ.

Тэнд тэрээр өдөр шөнийг ялгалгүй 24 цаг хүн хүлээж, олдсоноо идэж, хаягдмал гутал хувцас өөд нь татан өмсөж, хог түүгчдийн хоног төөрүүлдэг салбархай оромжинд унтаж, харин зовж олсон бүх мөнгөө сургуульд явж дийлэхгүй байгаа төрөлх тосгоныхоо ядуу зүдүү, өнчин өрөөсөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулжээ.

74 наснаасаа хойш дахиад арван зургаан жил амсхийлгүй зүтгэсэн өвгөн 2001 онд Тянжиний ЯаоХуа дунд сургууль дээр эцсийн удаа олсон мөнгөө тушаахаар иржээ. Мөнгөө тушаангаа тэрээр багш, хүүхдүүдэд хандаж, чадал нь үнэхээр барагдаж, хөдөлж чадахгүйд хүрсэнээ хэлж, дахин хүн зөөж хүүхдүүдийг сургах мөнгө олж чадахгүй болсондоо хүлцэл өчин нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.

Эдгээр он жилүүдэд хөгшин Бай Фанг Ли хүн тэргээрээ борви бохисхийлгүй хөдөлмөрлөснөөр нийт 350,000 юан буюу 55,000 орчим доллартай тэнцэх мөнгө цуглуулсан нь 300 гаруй өнчин, ядуу хүүхдийг сургуульд суралцуулж дөнгөсөн юм. Тэрээр жижигхэн хатингар биетэй, үг дуу цөөтэй, хүний өгснийг л авдаг бөгөөд хэзээ ч түүнийг нь голж байгаагүй тул олон хүн түүнээр зөөлгөхийг илүүд үздэг байжээ. Бай Фанг Ли 2005 онд хүн төрөлхтөнд хүн хэн байх нь чухал биш, хүн байх нь, сэтгэл зүрхтэй байх нь чухал гэдгийн үлгэр дууриалыг үзүүлээд энэ ертөнцөөс хальжээ. Харин одоо түүний сургуульд сургасан өнчин ядуу хүүхдүүдийн түрүүч өсч том болоод бусдын төлөө үхэн үхтлээ зүтгэсэн өрөвдөлтэй мэт боловч гайхамшигтай өвгөний үйл хэргийг үргэлжлүүлэх болсон гэнэ.

 

Боловсролгүй, хүний хаясан хувцас өмсөж, олдсоноо идэн гудамжинд хоног төөрүүлж явсан ядуу тэрэгчин 300 хүүхдийг сургуульд сургаж чадсан байхад та, бид өөртөө байгаа бололцоогоо шавхан дайчилбал ядарч зүдэрсэн хичнээн хүний хувь заяаг эергээр өөрчилж болох бол… Та тэдний нэг нь байж болно шүү дээ. Хэн байх нь чухал биш, юу өмсөх нь чухал биш. Зөвхөн хүн байх нь чухал хэмээн эл сургамжит түүхэнд өгүүлжээ. Уг түүхийн баатар тэрэгчин өвгөн жинхэнэ Зэн мастер байжээ гэж бодогдсон. Учир нь, тэрээр элдэв бодолд уймралгүй энд-одоо цагтаа оршиж, ажил үйлэндээ төвлөрч чаддаг байсан учраас л тийм өндөр насанд баймгүй эрч хүч тэр атигар жаахан биеэс ундарч байжээ. Бясалгал гэж өөрөө ч мэдэхгүйгээр бясалгал хийдэг байж. Бясалгалын цэцэг дэлгэрсний цорын ганц баталгаа нь Оршихуйд өөрийгөө өргөл болгосон их хайр нигүүлсэл гэж Агнистын Гэгээд өгүүлдэг. Гаднаа эгэл боргилхон харагдавч тийм зүрх сэтгэлтэн Бурханы хүү юм аа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.