Монгол түмний бахархал, арлын Их наран улсыг доргиож байгаа их аварга Хакухо Даваажаргал Цар тахлын халдвар авсныг зарлалаа. Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал цар тахлын халдвар авсныг тус улсын Сүмогийн холбооноос дөнгөж сая албан ёсоор мэдэгдлээ.

Одоогоор тус холбоо үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хакүхо Даваажаргал 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгсэнээр 17 удаа дараалан барилдаанаа алгассан тохиолдол болсон. Үүний улмаас Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос түүнд хатуу анхааруулга өгсөн бөгөөд хэрэв энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах магадлалтай байв. Гэвч тэрбээр ийнхүү коронавирусийн халдвар авсныг NHK мэдээллээ. Он гарсаар их аварга маань барцадтай байна. Түүний Монголд байгуулсан МӨНХАДА компани нь оны өмнө шинэ оны арга хэмжээ зохион байгуулж улмаар ажилчдынх нь дунд цар тахлын халдвартай тохиолдол дэгдээд удаагүй байтал ийнхүү Арлын Япон улсад их аварга маань халдвар авсан нь олныг түгшээж байна.
Эх сурвалж: NHK













