www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Монгол улс Ковед-19 өвчнийг эмчилж 2 иргэн эмнэлгээс гарав

admin by admin
2020-03-30
in НИЙГЭМ, Онцлох мэдээ, ЭРҮҮЛ МЭНД
0
Монгол улс Ковед-19 өвчнийг эмчилж 2 иргэн эмнэлгээс гарав
428
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр /2020.03.30/ Дэлхийн эмч нарын баярын өдөр. Сайхан мэдээтэй эхэллээ, тэдний энэ жилийн баяр.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн нийт 12 тохиолдол бүртгэгдээд буй. Тэдний нэг нь “Анх-Отгон” /Франц иргэн/ бол үлдсэн 11 нь тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн монгол иргэд. “Биеийн байдал нь муу байгаа” гэхчлэн саар, сайн мэдээллүүд сонсдож байсан ч, тэдний хоёр нь эдгэжээ.

Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Халдвар авсан нь тогтоогдож, эмчлүүлж байсан хоёр иргэнийг эдгэсэн гэж үзэн өнөөдөр эмнэлгээс гаргаж байна. Таван зүйлийн сорьцоор шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Тэднийг 14 хоногийн турш тусгаарлан ажиглана” хэмээн мэдэгдсэн юм.

Эрүүл мэндийн сайд нь, “Бид хүнээ хаядаггүй төрт улс” хэмээн цахим орчинд бичсэн нь сайшаал дагуулсан. Үнэхээр хүнээ хаядаггүй төрт Монгол улс халдварын голомт оронд суугаа иргэдээ өндөр эрсдэл тээн эх оронд нь авирсан. Тэднээс халдвар илэрсэн ч “эмчилнэ” гээд монгол эмч нар ханцуйгаа шамлан зүтгэсэн. Тэд чаджээ.

Вируст халдвар дэлхий даяар тархаж эхэлснээс хойш эмчлэх батлагдсан аргачлал одоо хэр гараагүй байгаа. Урьд өмнөх вирусуудтэй жишиж, харьцуулсан эмнэл зүйн аргачлалыг л ДЭМБ-аас зөвлөж буй. Гэсэн хэдий ч “Хөгжил буурай орон, эмнэлгийн тоног төхөөрөмж муутай” гэхчлэн эргэлзээг бишгүй дагуулдаг манай эмч нар дахиныг цочроосон энэ вирусийн халдварыг эдгээв.

Анхны тохиолдлыг “авч ирсэн” франц иргэний бие ч мөн сайн байгаа талаар албаны хүмүүс мэдээлдэг. Түүнд болон цаана нь үлдсэн есөн иргэнд эдгэх бүрэн бололцоо байгааг энэ үйл явдал харуулав.

Монгол Улс тусгай үүргийн нислэгээ дахин үйлдэж, дахиад ч олон иргэдээ татна. Тэднээс вирусийн халдвар нэмж илрэх эрсдэл буйг албаны хүмүүс хүлээн зөвшөөрч буй. Илэрсэн ч эдгээж чадах алтан гарт эмч нартай гэдэгтээ сэтгэл амар сууж болох нь, Монголын ард түмэн.

Post Views: 777
Previous Post

Лу.Болд 10 гаруй хоног Монголын эмнэлэгт хэвтээд Ямар аймаар ядyy юм бэ гэж дyy алджээ

Next Post

Ид шидийн орон төслийн хүрээнд хотын дарга зорилтот бүлгийн хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

Next Post
Ид шидийн орон төслийн хүрээнд хотын дарга зорилтот бүлгийн хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

Ид шидийн орон төслийн хүрээнд хотын дарга зорилтот бүлгийн хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.