• Latest
  • Trending
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Т.БАТМӨНХИЙН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН БАРААН БАРИМТУУД-I

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Т.БАТМӨНХИЙН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН БАРААН БАРИМТУУД-I

2025-10-06
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Tuesday, November 25, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Т.БАТМӨНХИЙН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН БАРААН БАРИМТУУД-I

by admin
2025-10-06
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Т.БАТМӨНХИЙН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН БАРААН БАРИМТУУД-I

“Эрдэнэт үйлдвэр”-т бугшсан идээ бээр хагарах цаг нь дөхөж байгаа. Хууль хяналтын байгууллагад хэдэнтээ ээрэгдэж, авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон нөхдийг үйлдвэрээс “хөөх” нь цаг хугацааны асуудал боллоо. Иймээс бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс хөөгдөх албан тушаалтнуудыг цувралаар танилцуулж эхэллээ. Энэ удаагийн дугаарт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнхийн бараан баримтуудыг хүргэж байна.

Т.Батмөнх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 1989 оноос Эрдэнэт хотод суурьшиж, үйлдвэрийг бараадсан нэгэн. Тэрбээр 1989 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастер, хэсгийн дарга, цехийн даргаар ажиллаж байгаад 2018 онд орлогч даргаар томилогдсон байдаг.  

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Т.Батмөнх жилийн 424 сая төгрөгийн орлоготой, 2.6 тэрбум төгрөгийн гурван орон сууц, үйлчилгээний гурван барилга, зуслангийн хоёр байшинтай. Дээрээс нь 369 сая төгрөгийн “BMW-X6” автомашинтай,  234 сая төгрөгийн газар, 390 сая төгрөгийн үнэт эдлэл, 417 сая төгрөгийн мал, 94 сая төгрөгийн хадгаламж, 484 сая төгрөгийн авлагатай нэгэн ажээ. Харин тэр 2017 онд жилийн 2.8 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 12 сая төгрөг байжээ. Нийтийн гурван орон сууцтай, үнэлгээ нь 1.1 тэрбум байж. Мөн 85 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр автомашинтай, 680 мянган төгрөгийн малтай, өмчлөх эрхийн таван сая хоёр газартай байжээ. Үнэт эдлэл нь 390 мянган төгрөг, авлага нь 200 мянган төгрөг байсан байна. Эндээс уншигч та Т.Батмөнхийн хөрөнгө найман жилийн дотор хэрхэн өссөнийг тунгаана биз ээ.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Т.БАТМӨНХИЙН “ЛЕКСУС-570” АВТОМАШИНЫГ 16 САЯАР АКТАЛЖ, ЖОЛООЧООРОО ДАМЖУУЛЖ, ХУВЬДАА ЗАВШСАН ХЭРЭГ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч дарга Т.Батмөнхтэй холбоотой албан тушаалын хэрэг гараад дөрвөн жил өнгөрлөө. Тодруулбал, Т.Батмөнхийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс хөрөнгө болон “Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, хувьдаа завшсан байж болзошгүй гэх. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, шүүхийн шатанд шилжсэн ч замхарсан гэж болно. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн ч Дээд шүүхээс Т.Батмөнхөд холбогдох хэргийг Анхан шатны шүүхэд буцаасан. Өөрөөр хэлбэл, “Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, жолоочоороо дамжуулан хувьдаа завшсан “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх шүүхэд нөлөөлж, хэргээ хэрэгсэхгүй болгосон эсэх нь ч эргэлзээтэй, хардлага төрүүлж байна.

          Тодруулбал,  “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэг автомашиныг “Эдлэх хугацаа нь дууссан” нэрийн дор акталж, хэдхэн сая төгрөгөөр худалдан авч, хувьдаа завшсан хэрэгт холбогдсон. Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үхсэн тохиролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгийн үнэлгээтэй “Лексус-570” автомашиныг зах зээлийн үнэнээс хэт доогуур буюу “Приус-20” маркийн автомашины үнээр худалдаж авсан гэх. Хэргийг тодруулбал, тэрбээр одоогийн ханш нь 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа 2012 онд орж ирсэн “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх. Эл хэрэгтэй холбогдуулан түүнийг Авлигатай тэмцэх газраас Т.Батмөнхийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг Нэг хэрэг шүүхийн шатанд хоёр он дамжиж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Мөн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь ганцхан “Лексус-570” автомашиныг акталж, хямд үнээр аваагүй. Үүнээс гадна тоёота “Нiace” загварын автомашиныг мөн л хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан гэх мэдээлэл ч бий.

Дөрвөн жил өнгөрөхөд Т.Батмөнх хариуцлага үүрсэнгүй. Үүрэг, тушаалаар нь ажилласан жолооч нь таван сая төгрөгөөр торгуулаад өнгөрлөө.

Т.БАТМӨНХИЙН ГЭРЭЭС ХУЛГАЙД АЛДАГДСАН ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ Д.ДАНЗАНРАВЖААГИЙН ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ХӨӨРӨГ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ОЛДСОН ХЭРЭГ

Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрийн хөрөнгийг хямд үнээр акталж, хувьдаа завшсан хэргийнхээ араас Эрүүгийн цагдаагийн албаныханд шалгагдсан. Өөрөөр хэлбэл, АТГ-ын “үйлчлүүлэгч” ЭЦА-нд үйлчлүүлж эхэлсэн гэсэн үг. Хоёр жилийн өмнө Т.Батмөнхийн гэр болон албан өрөөнд ЭЦА-наас нэгжлэг хийж, их хэмжээний валют, иргэнд байхааргүй эртний үнэт эдлэл хадгалж байсныг нь илрүүлсэн. Харин Т.Батмөнх тухайн үед “Хөөрөг худалдаж авсан, буруу гарынх байжээ. Валютын тухайд эмчилгээнд явах гээд бэлдэж байсан” агуулгатай тайлбар мэдээлэл хийгээд, хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй өнөөдрийг хүрч байна.

Т.БАТМӨНХ БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “НЭЙШНЛ МАЙНИНГ МАШИНЕРИ” ХХК-ТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ

Т.Батмөнхийн бизнесийн тухайд,”Эрдмийн тана” ХХК-ийг гэр бүлээрээ эзэмшдэг. Уг компани нь Орхон аймагт хувийн сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, “Эрдмийн сан” хувийн сургуулийг Т.Батмөнхийн эхнэр Г.Өлзийбаяр, хүү Батдолд нь ажиллуулдаг юм байна. Эрдэнэт хотын “том”-чууд, үйлдвэрийн дарга, ажилтнуудын хүүхдүүд уг сургуульд сурахын тулд дугаарлаж, дараалал үүсгэдэг гэнэ.

Бид дараагийн дугаартаа Т.Батмөнхийн Булган аймгийн Бугант суманд үйл ажиллагаа явуулдаг зуслангийн барилга, байгууламж, цахилгаан, дэд бүтцийг ямар компани хийсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг баруун солгойгүй авч байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Нэйшнл майнинг машинери” ХХК-тай Т.Батмөнх хамааралтай байж болзошгүй баримтыг хүргэх болно.

Эх сурвалж: Ergelt.Mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.