• Latest
  • Trending
Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич

Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич

2025-06-12
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Thursday, February 5, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич

by admin
2025-06-12
in НИЙГЭМ, УЛС ТӨР
0
Н.Алтанхуяг: Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич

Төсвийн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -2012 оноос хойш авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой татварыг шинэчилж чадаагүй. Гэтэл жил болгон зам тавих шаардлага үүсдэг. Холбогдох татварыг шинэчлэхгүй байхаар автобусаар зорчдог, дугуй унадаг иргэдээс бүрдүүлдэг бусад албан татвараас авто замыг барих нөхцөл байдал үүсээд байгаа юм. Гэтэл энэ нь хэрэглээнд суурилсан татваруудын нэг. Автотээврийг хэрэглэж байгаа бүх хүмүүсээс татвар аваад замыг нь засдаг, тавьдаг энэ тал руугаа явахаас өөр аргагүй. Бид аль болох хэрэглээнд суурилсан татварыг нэмэгдүүлж байж, тэрийгээ зориулалтаар нь ашигладаг байх нь зүйтэй.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин: -Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал хүсэлт, иргэдийн оролцоо, хэлэлцүүлгийг дутуу хийсэн.

Ажлын хэсгээс үүнийг гүйцээх чиглэл өгсөн гэж ойлгох нь зөв үү. Эл татварт нийт хэдэн иргэн, хэчнээн тээврийн хэрэгсэл хамрагдаж, хэр хэмжээний хөрөнгө цугласан, зарцуулалт, үр ашиг нь хэр байгааг мэдмээр байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: -Бид бүх автозамуудыг хамруулсан судалгаа хийж байгаа. 2022 онд лазер хэмжигч багажаар Зам тээврийн хөгжлийн төвөөс түрээслээд автозамуудад судалгаа хийсэн. Судалгаа хийхэд, нийт автозамын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гээд 10 жилийн дараа гэхэд манай нийт автозамын бараг 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно.

УИХ-ын гишүүн Х.Болормаа: -Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэл хотод амьдардаг бөгөөд, тэдний саналыг авах нь маш чухал байдаг. Гэтэл татвар нэмэх талаар санал авсан эсэх дээр нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: -Ulaanbaatar.mn цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн байна. Харин иргэдээс татвар нэмэгдүүлэх эсэх талаар тухайлсан хэлэлцүүлэг явуулаагүй байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -Нийслэлийн автозамын дүрэм зөрчиж буй жолооч нарын хариуцлагыг чангаруулах, ур чадвар сул жолооч бэлтгэж буй жолооны сургалтын төвүүдийг цэгцлэх зэргээр инженерийн шийдэл хайлгүй, ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэх асуудлыг шууд оруулж ирэх нь буруу.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: -Нийслэлд 1.7 сая иргэн бий. Бүртгэлтэй машин нь 800 гаруй мянга. Түгжрэл бол машин хэт ихэссэнтэй холбоотой. Нийтийн тээврийн хэрэглээ 20 хувиар буурсан. Автобусанд 1000 төгрөг төлөөд зорчиж байгаа иргэн приус автомашин худалдан аваад шатахуунаа худалдан авч хэрэглээд явж байгаа хоёрыг харьцуулбал автобусанд суусан хүн нь сард илүү мөнгө төлж байна. Автомашинтай хүн нь нийтийн тээвэр хэрэглэгчээс хямдхан зардлаар буюу жилд 20.000 төгрөгийн татвар төлж байгаа. Тэгэхээр хэн автомашинаа болиод нийтийн тээвэр сонгох юм бэ. Байгаа мөнгөн дээрээ ББСБ-д иргэний үнэмлэхээ барьж очоод л зээл гаргуулаад авна. Ингээд машин зээлээр аваад, таксинд явж байгаад зээлээ төлчихнө. Тэгээд жилд 20.000 төгрөгийн татвар төлөөд явж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд асуудал ярьж байхад загнаад байж болохгүй. Чи уучлалт гуйх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Да.Цогтбаатар: -Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө “Хүн биш, хууль засагладаг улс байна” гэж хэлсэн. Гэтэл энд таван төлгөн коммунист суучихсан, хотын гудамжаар хүн загнаж явдаг саарал хувцастай дарга шигээ болчихжээ, та нар. Иргэдтэйгээ ямар ч харилцаа байхгүй. Хүн болгон Улаанбаатар.мн сайт руу орж та нарт санал өгөөд сууж байх уу. Та нар иргэнгүй Хүннү, Хархорин хотдоо очиж ажиллавал таарна. Та нараас иргэдээ машинтай байлгая, аз жаргалтай хотод амьдруулъя гэдэг сэтгэл гарахгүй байна. Та нарт загнуулах гэж энд орж ирээгүй. Иргэд яахаараа та нараас асууж байж машин унах ёстой юм бэ. Э.Бат-Үүл дарга цэцэг алагласан хот хүлээлгэж өгсөн. Одоо хаана байгаа юм. Бүгдээрээ түгжрэлтэй, стресстэй, утаандаа хордож үхэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Нэг л их мега төсөл ярьсан хүмүүс. Хүмүүсийнхээ аж байдлыг хар л даа. Энэ их мөнгөөр ажил явдаггүй юм, залуучууд аа. Ажил хийхэд сэтгэл хэрэгтэй шүү. Хоёр хүний саналыг үндэслэж татварыг 3-5 дахин нэмсэн гэхээсээ ич.

Ингээд ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.