• Latest
  • Trending
Парисыг зорих жүдочид тодорч, Монголын охид илүүрхлээ

Парисыг зорих жүдочид тодорч, Монголын охид илүүрхлээ

2024-06-25
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, January 15, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Парисыг зорих жүдочид тодорч, Монголын охид илүүрхлээ

by admin
2024-06-25
in СПОРТ
0
Парисыг зорих жүдочид тодорч, Монголын охид илүүрхлээ

YOU MAY ALSO LIKE

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

Олон улсын тэмцээн уралдааны холбооны их хурал боллоо

Зургаадугаар сард Монголын спортын ертөнцөд олон онцлох үйл явдал, уралдаан тэмцээн болж өндөрлөлөө. Түүнээс тоймлон хүргэж байна.

Д.Цэрэнням цэргийн арслан боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-аар зургаадугаар сарын спортын үйл явдал эхэлсэн юм. 33 дахь удаагийн тус наадамд хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Шинэ анагаах ухааны их сургууль”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Д.Цэрэнням түрүүлж цэргийн арслан цол хүртлээ. Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,

“Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу”, “Бадамлах Нар” компани, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.

Зургаадугаар сар бол олимпын өмнөх хариуцлагатай үе. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжиллээ. Тэгвэл Монгол Улсын олимпын ээлжит эрхийг боксын төрөлд М.Энхжаргал авсан юм. Тэрээр Тайландын Бангкок хотод ес хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд 54 кг-ийн жинд М.Энхжаргал Канадын боксчин Скарлетт Делгадог ялснаар Венесуэлийн Йонна Гомезтой сүүлийн даваанд учраа таарсан юм.

М.Энхжаргал өрсөлдөгчөө 3:2-оор буулган авснаар боксын төрлөөр “Парис 2024” олимпын хоёр дахь эрхийг авчирлаа. Ийнхүү энэ жил Монголын боксчдоос эмэгтэйчүүдийн хоёр жинд олимпын эрх авч, эрэгтэйчүүд энэ жил өнжихөөр болов.

Үүний дараагаар Дорнод аймагт насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн юм. Эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 54 дэх удаагийн тэмцээнд 25 тамирчин өрсөлдөж 13 өрөг тоглож аваргуудаа тодруулсан юм. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин 9.5 оноогоор анх удаа улсын аварга болсон бол “ФИДЕ” мастер С.Чингүүн, Э.Баасансүрэн нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан. Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Т.Мөнхзул 9.5 оноогоор улсын аваргад анх удаа түрүүлсэн. Тэрээр тэмцээн дуусахаас нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан бол их мастер Б.Мөнгөнтуул мөнгө, Д.Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм.

Ш.Энхийн-Од Юта мужийн багт тоглоно

Монголын NCAA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн оюутны лигт данстай Ш.Энхийн-Од “Сан Франциско Донс” багаас шилжиж, Юта мужийн их сургуулийн багийн саналыг хүлээж авсан. Тэрээр оюутны лигт хоёр дахь улиралдаа тоглож, 7.7 оноо, гурван самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан юм. Ийнхүү “Иллионис”, “Вилланова” гэсэн олон их сургуулиас Ютаг онцолсон байна.

Дасгалжуулагч Крэйг Смитийн удирдлага дор өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Ютагийн баг шинэ улиралд Ш.Энхийн-Одоос гадна зургаан тоглогч шинээр элсүүлжээ.

Үүнээс гадна зургаадугаар сарын хувьд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд олон онцлох үйл явдал болсны нэг нь “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн юм. НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан энэ тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг аварга болсон. Тэд эхний тойрогт Филиппинийн багийг хожиж, хасагдах шатанд Тайландын шигшээ багтай учраа таарч 21:13 харьцаатайгаар хожиж, хагас шигшээд шалгарсан. Ийнхүү хагас шигшээд БНХАУ-ын U24 насны шигшээ багтай тоглож 15:14 харьцаатайгаар хожиж финалд шалгарч, улмаар аваргын төлөө хүчирхэг Украины багийг 17:18 харьцаатайгаар буулган авснаар эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнд итгэл төгс илүүрхсэн юм.

Дэлхийн чансаа олгох тэмцээнээс гурван медаль хүртэв

 АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 10-нд 400 мянган ам.долларын шагналын сантай “Ялла Компасс-2024” и-спортын тэмцээн болж Монголын “The MongolZ” баг түрүүлж, 200 мянган ам.долларын шагнал хүртэв. Тус тэмцээнд урилгаар оролцсон тус баг финалд “Ninjas in Pyjamas” багийг 2:1-ээр буулган авсан юм. Энэ тэмцээнд нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд манай залуус А хэсгийг тэргүүлжээ. Багууд хэсэгтээ тойргийн журмаар өрсөлдөж, хамгийн олон хожилтой гурван баг хасагдах шатанд шалгарсан юм.

“MongolZ” багийн тамирчид хэсэгтээ “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” багийг хожиж, “Astralis”-д хожигдсон. Ингэснээр дөрөв хожиж, нэг хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар хагас шигшээ хэсэгт хожигдсон “Astralis”-тай дахин таарч, 2:1-ээр буулган авч, шилдэг тоглогчоор Б.Өсөрбаяр тодорсон юм.

Мөн энэ сард Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Унгарын Будапешт хотод болсон дэлхийн чансааны тэмцээнд оролцож ганзага дүүрэн буюу гурван медальтай ирлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртжээ. Тэдний хувьд гурвуулаа олимпын эрхээ авсан. Тэмцээний дараа Будапешт хотод олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Үүнээс гадна энэ сарын 11-нд хөлбөмбөгийн “Манчестар Юнайтед” клубын дэмжигч Б.Очирваань 14000 км замыг дугуйгаар туулж, өөрийн шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзаж, мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, “Манчестар Юнайтед” багийнхаа Олд Траффорд цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглосон. Тэрээр мөрөөдлөө биелүүлэн эх орондоо ирсэн юм.

Тэрээр “Өөрийн төсөөлж, зорьж байснаас илүү олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгчинтэй, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчтай уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Монголын спортын ертөнцөд зургаадугаар сард өрнөсөн хамгийн чухал үйл явдал бол олимпод оролцох жүдогийн шигшээ багийн нэрс тодорсон юм. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан Парисын олимпод 10 жинд зодоглох эрх авсан. Олон улсын жүдо бөхийн холбооноос хоногийн дараа олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор маргааш зарлана. Мөн олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулах аж. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар Парисын татамид зодоглох ажээ.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.