Эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж байгаа З.Санждорж нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Х, эх орноосоо урвасан гэх Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав, н.Ганзориг нарыг Тагнуулын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр /2024.03.29/ баривчилан, шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл тухайн нэр бүхий хүмүүсийг үргэлжүүлэн хорих саналыг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг тус шүүх өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны хэлэлцэхээр товложээ.

Latest articles

Related articles

spot_img