• Latest
  • Trending
Л.Гантөмөр: Ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна

Л.Гантөмөр: Ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна

2024-05-27
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, March 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Гантөмөр: Ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна

by admin
2024-05-27
in СОНГУУЛЬ-2024
0
Л.Гантөмөр: Ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааны дараа АН-ын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэлттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал, нийтэд түгээд буй зөрүүтэй мэдээллүүдэд хариулт өгсөн Л.Гантөмөрийн мэдээллийг товчлон хүргэе.

АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ардчилсан ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Манай нам сонгуульд оролцох бүртгэл, нэр дэвшүүлэлтээ дүрэм журмын дагуу бүрэн хийж, хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг зарласан. 2016, 2020 оны сонгуульд АН үсгүй ялагдсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Энэ удаагийн сонгууль бол зүгээр нэг УИХ-ын сонгууль биш, Монголын ардчилал байх уу, үгүй юү гэдгийг шийдэх сонгууль. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүд, намын удирдлага “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” үндэсний хөтөлбөрөө гаргахын тулд орон даяар 2-3 удаа бүтэн тойрсон. Ингэж явахдаа Монголын асуудал нь юунд байна вэ гэдгийг маш нарийн тодорхойлж гаргасны үндсэн дээр эдгээр асуудлыг шийдэх парламентыг бүрдүүлэх гишүүдээ нэр дэвшүүлж, илгээлээ.

Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах хүмүүсийг л илгээгээрэй гэж АН-ын гишүүд, дэмжигчид захиж байна. Дараагийн том асуудал бол ажилгүйдэл, үнийн өсөлт. Ажилгүйдэл, үнийн өсөлтийн дарамтыг арилгах баг бүрэлдэхүүнийг ард түмэн хүсэж байгаа. Монголчуудын хамгийн том зовлон бол өр. Өрийн дарамтад бүгд орсон байна. Өрийн эргүүлгээс Монголыг чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол хийх ажил болно. 126 нэр дэвшигчийг тодруулахад тавьсан хамгийн гол дөрвөн шалгуур бол энэ.

YOU MAY ALSO LIKE

Л.Гантөмөр 3 тэрбум орчим төгрөгийг орон нутгийн сонгуулийн ажилдаа зарцуулаарай хэмээн намынхандаа тараажээ

МАН: АН-аас нэр дэвшигч мөнгө тараасныг баталгаажуулсан

Нэр дэвшигчдээ тодруулахдаа эхлээд бид намын гишүүдээсээ асуусан. Дараа нь аймаг, дүүргийн намын хороодоос асуусан. Тэгээд Сонгон шалгаруулах хороо байгуулж, тэндээ сонгон шалгаруулалтыг хийлээ. 78 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчийг гаргаж ирэхдээ бид тойрог бүрт дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх шийдэл, ард түмний хүлээлт зэргийг үндэслэж нэр дэвшигчдээ тодруулсан. Өнгөрсөн найман жилд шийдэгдээгүй авлига, хулгай, дээрэм, өр, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн уналтыг шийдэж чадах гарц, шийдэлтэй хүнийг л бидэн рүү явуулж өгөөч гэж ард түмэн хүсэж байгаа нь бүх түвшинд хэлэлцэгдэж гарч ирсэн. Тиймээс бид ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй бол болохоо болилоо гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүллээ. Шинэ залуу нэр цэвэр улс төрчийг явуулаач гэсэн нийтийн хүлээлт байгаа учраас хуучин улс төрчид, засаг, төрд ажиллаж байсан хүмүүсээ олонхийг нь хойш суулгасан. “Та хэд минь энэ удаа АН-аа дэмжиж, ардчиллаа хамгаалж оролцоод өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Туршлагатай улс төрчид маань ч үүнийг ухамсарласан. Шинэ залуу хүн хүсэж байгаа олон нийтийн хүлээлтэд хариулахгүй бол болохгүй гэдэг байдлаар энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн гэдгийг дахин онцолъё. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ залуу үеийн төлөөлөл, анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс. УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан 20 орчим хүн бий. Бид тодорхой шийдэл, туршлага харахаас гадна сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэгийг авч чадах шонхоруудыг илгээсэн. Жагсаалтад бичигдсэн 48 нэр дэвшигчийн тухайд, улс төрийн ажлын туршлагатай 4-5 хүн л орсон. Бусад нь нийгмийн бүх салбарын төлөөлөл. Одоо АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэж авах, материалыг нь хянах процесс СЕХ-нд үргэлжилж байна. АН сонгуульд оролцохоо илэрхийлээд батламжаа авчихсан. Манай нам Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно. АН-ын шийдвэр нэг. Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг байгаа. Энэ шийдвэрт бусад зүйл нөлөөлөхгүй” гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Жагсаалтад бичигдсэн хүмүүсийг ямар зарчмаар тодруулсан бэ?

-Сонгууль бол сэтгэл хөдлөл биш. Сонгууль бол хэн намаа удирдаж, ямар бодлого танилцуулж ялалт байгуулах вэ гэдэг шийдэл. Бидний хувьд, жагсаалт гаргахдаа нэгдүгээрт, ардчиллын үзэл санааг тээгч байх, хоёрдугаарт, найман жил шийдэж чадаагүй асуудлыг шийдэх шийдэлтэй байх, гуравдугаарт, нийгмийн төлөөлөл байх гэсэн гурван зарчим баримталсан. Манай намын жагсаалтад бичигдсэн 48 хүний 5 нь л УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, үлдсэн 43 нь шинэ, залуу үеийн, нийгмийн төлөөлөл байгаа. Энэ бол шийдэл гаргахын төлөөх жагсаалт. АН-ын нэрээр шал өөр хүмүүс харуулаад, өөрсдөө ард нь нуугдахыг хүсээгүй учраас өөрөө жагсаалтаа тэргүүлсэн. Жагсаалтад залуу хүмүүс оруулсан тухай их ярьж байна. Залуусыг жагсаалтын дээгүүр оруулахыг намын залуу гишүүд хүсэж байгаа юм. Залуус сонгууль өгөхгүй байна, залуусын улс төрийн идэвх багасаж, улс төрөөс холдоод байна. Залуус улс төрөөс холдохоор улс орон мөхөөд байна. АН итгэл үнэмшилтэйгээр залуу үеэ гаргах ирэх хэрэгтэй гэдэг бодлогоор залуу хүнийг дээгүүр бичсэн. Манай нэр дэвшигчдийн дундаж нас 45.

-Өнгөрсөн хоёр сонгуульд ялагдсан шалтгаан тань АН-ын эв нэгдэлгүй байдал байсан. Намын эв нэгдлээ цэгцэлж чадсан уу?

-АН-ын бусад намаас ялгарах гол ялгаа нь ил тод байдал. Бидний эв нэгдэл бол олон ургальч үзлийн нэгдэл гэж би олон удаа хэлж байна. Олон ургальч үзэлгүй, бүхнийг хөшигний ард шийддэг, юу ч болж байсан гишүүд нь дарга нарынхаа үгнээс гаждаггүй эв нэгдэл ямар хортойг бид өнгөрсөн найман жил хангалттай харлаа шүү дээ. Манай нам бол дарга бүгдийг шийддэг, дарангуйллын тогтолцоотой нам биш. Сая УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 240 хүн саналаа ирүүлсэн. Тэдний 126 нь дэвшиж, мөн тооны хүмүүс дэвшиж чадахгүй үлдсэн. Тэд эмоцио илэрхийлэхээр АН эв нэгдэлгүй гэдэг. Уг нь бол бодож санаж байгаагаа ил гаргаж, өөрийгөө илэрхийлэх нь ардчиллын үндэс юм. Ингэж байж Ардчилсан нам байна шүү дээ. Түүнээс гишүүдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, уурлаж бухимдах эрхийг хаачихвал ардчилал нурж, Хойд Солонгос болно. АН алга ташиж, уриа лоозон тавиад, хуйвалдаад суувал ялагдана. АН тэсэрч байвал олон түмнийхээ талд байна гэсэн үг. Манай намд байгаа бүх хүн монголчуудын эрх чөлөөний төлөө байдаг. АН-д эрх чөлөөний дайсан нэг ч байхгүй. Үүнийг баттай хэлье.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.