www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Израил 1.1 сая Газын иргэнийг 24 цагийн дотор өмнөд хэсэг рүү шилжих хугацаа өгчээ

admin by admin
2023-10-13
in ДЭЛХИЙ
0
Израил 1.1 сая Газын иргэнийг 24 цагийн дотор өмнөд хэсэг рүү шилжих хугацаа өгчээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын 1.1 сая орчим иргэнийг 24 цагийн дотор тус анклавын өмнөд хэсэг рүү шилжих хугацаа өгснийг НҮБ мэдэгдлээ.

Бямба гарагт Палестины босогч Хамас бүлэглэл тус улсад гэнэтийн дайралт хийснээс хойш Израил Газын зурваст агаараас цохилт өгсөн бөгөөд хуурай замын байлдааны ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа.

Хуурай газрын довтолгооноос өмнө Израил их хэмжээний цэрэг, танк болон бусад зэвсэг хэрэгслээ Газын зурвасын ойролцоо аль хэдийн цуглуулжээ.

Израилын цэргийн командлагч дэслэгч генерал Херзи Халеви Газын зурвасыг тойрсон аюулгүй байдлын алдаанаас “суралцаж, мөрдөн шалгах болно, гэхдээ одоо бол дайны цаг” гэж мэдэгдсэн байна.

Харин НҮБ “Хүмүүнлэгийн үр дагаваргүйгээр ийм хэмжээний шилжилт хөдөлгөөн өгсөн хугацаанд хийх боломжгүй гэж” үзэж байгаа аж.

“Нэгдсэн Үндэстний Байгууллага нь аль хэдийн эмгэнэлт явдал болсон газрыг гамшигт нөхцөл байдал болгон хувиргахаас зайлсхийхийн тулд энэ тушаалаа цуцлахыг хатуу уриалж байна” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэлдээ дурдсан байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хэлснээр АНУ-ын арми Израилд үзүүлэх аюулгүй байдлын тусламждаа ямар ч нөхцөл тавиагүй бөгөөд Вашингтон Израилын армийг Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй дайнд “зөв зүйл хийнэ” гэж найдаж байгааг илэрхийлэв.

Эх сурвалж: Reuters

Post Views: 1,424
Previous Post

“Europe 1” агентлаг: Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар Францад байхдаа дээрэмдүүлжээ

Next Post

“Зүүн Ази хөгжил” ХХК 50 тэрбум төгрөгийн хоёр блок барилгаа гэгээн цагаан өдөр дээрэмдүүлсэн гэв

Next Post
“Зүүн Ази хөгжил” ХХК 50 тэрбум төгрөгийн хоёр блок барилгаа гэгээн цагаан өдөр дээрэмдүүлсэн гэв

"Зүүн Ази хөгжил" ХХК 50 тэрбум төгрөгийн хоёр блок барилгаа гэгээн цагаан өдөр дээрэмдүүлсэн гэв

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.