УИX-ын гишүүн Лy.Бoлд, MAXH-ын дарга Н.Энхбаяр нар ХӨСҮТ-д коронавирусын сэжгийн 14 хоногоор тусгаарлагдсан нь УOK-ын шийдврээр 21 болон сунгагдаад байгаа билээ. Уг нь тэд сэжиглэх хугацаа нь 14 хоног байснаар тооцвол маргааш буюу бүтэн сайны өглөө “суллагдан” гэртээ очицгоох байсан юм. Энэ хугацаанд Лу Болд гишүүн титэм вирусны халдвар авсан аваагүй гэх мэт элдвийн цуу ярианд өртсөнийг өөрөө бүгдийг нь эрс няцаасан билээ. Тэгвэл ХӨСҮТ-д арав гаруй хоног тусгаарлагдсан “Голомт“ хэмээх том банкны гол хувь нийлүүлэгч асан, “Богд” банкны эзэн Лу Болд маань энэ хугацаанд Монгол улсын эмнэлгийн нөхцөл байдал ямаршуухан доод ядуу зэрэглэлд байгааг анзаарч мэдээд өөрийн цахимаар “Манай эмнэлгүүд ийм доор орчих гэж. Үйлчилгээ орчин нөхцөл нь ямар ядуу юм бэ“ хэмээн дуу алдсан байна.
Арга ч үгүй, эрхэм дээдэс Лу.Богд маань 1990 оноос хойш монголынхоо нэг ч эмнэлэгт ийнхүү олон хоногоор эмчлүүлэн хэвтэж үзээгүй бизээ. Дандаа л гадаадын Өмнөд Солонгос, Японы эмнэлгүүдээр ханиад хүрсэн ч шүд нь янгинасан ч нисэж очин үйчлүүлсээр байгаад монголын эрүүл мэндийн салбар ямаршуухан доод зэрэг зиндаанд хаягдаж орхигдсоныг тэд одоо л мэдэрч байх шиг байна. Энэ жишээнээс харахад одоо л дээдэс баячуудын маань бие хаа нь хямарч гадаадын мундаг үйлчилгээгээ үгүйлэн сэнсэрч эсвэл коронагийн халдвар аваад Монголын ядуухан эмнэлгүүддээ морилон саатаж зүдүүхэн үйлчилгээ аваасай гэж ерөөмөөр ч юм шиг. Өөрсдөө дунд нь орж, хутгалдан, хоол унд, багаж төхөөрөмжийн дутуу гуцуу зэргийг нь анзаарч үзсэнийхээ дараа л сая нэг юм “арай ч дээ“ хэмээн төсвөөс хувиарлах хөрөнгө мөнгө, өөд нь татах сэтгэлгээ нь бага зэрэг дээшлэх болов уу.
Ядахдаа л хувийнхаа хальж сагасан мөнгөнөөс ганц хоёрын зэрэг аппарат хэрэгсэл аваад өгчих болов уу гэсэн горьдлого Лу.Болдын энэхүү уулга алдалтаас төрж байна даа.
Эх сурвалж: janjin

