• Latest
  • Trending
Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, нус цэр байвал нулимж байдаг монгол хандлагаа өөрчил Үхэр үү?

Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, нус цэр байвал нулимж байдаг монгол хандлагаа өөрчил Үхэр үү?

2020-11-29
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, March 11, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, нус цэр байвал нулимж байдаг монгол хандлагаа өөрчил Үхэр үү?

by admin
2020-11-29
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, нус цэр байвал нулимж байдаг монгол хандлагаа өөрчил Үхэр үү?

Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, хашлага байвал давж, бариул байвал хуга дарж, цоож байвал эвдэж, хаалга байвал савж, хорио байвал холион бантанг нь хутгаж байдаг хэнэггүй монгол хандлага гэж жинхэнэ корона цаашаа юм байна аа. Тэгээд тэрнийгээ шилд гарч адуу хөөгөөд ширвэгдсэн олонд түгээдэг шилийн сайн эрийн амь дүйсэн явдалтай андуурна. Нэг л их оргосон, зугтсан, хулгайгаар гарч, орж чадсан баатрууд. Хөл хорьж байна гээд хүн явуулахгүй пээдэлзээд байхаар нь тэр муу цагдааг тэнэгтүүлж байгаад эрийн сайндаа гараад ирлээ, эмийн сайндаа заргалдаад давлаа л гэлцэнэ.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Одоо тэгээд эрийн сайндаа нутаг мордсон эцэг үр хүүхэд гэр орон, нутаг усныхандаа вирус аваачаад өгчихсөн, 200 шахам хүн хавьтагчаар тогтоогоод байгаа нь шилийн хулгайчийн явдал уу, шийдсэн тэнэгийн алхам уу? Зам зуур таарсан, тамхилсан хүмүүс нь бас яасан байх уу? Энэ хөл хориогоо зэрэглэл буулгаад, дундаж төвшнийхнийхөө амьдралыг дугуйлчихалгүй торгоомоор байх юм. Болохгүй юмгүй, бор хэтэвчинд нэмэртэй, эдийн засагт ээлтэй, эх оронд хэрэгтэй. Гэтэл яав. Дүрэм байвал зөрчиж, дараалал байвал дайрч, нус цэр байвал нулимж, шүлс байвал үсчүүлж байдаг энэ нэг эвгүй монгол хандлагаас чинь л айгаад төр хүртэл бүсээ бүр чангалаад, хориогоо хоног сунгахаас аргагүй байдалд тулаад байна. Хөл хорио гэдэг чинь тоглоом биш. Байхгүй юмсаа байгаагаар нь орлуулаад, гарах орох хаалгаа мартаад, галаа манаад сууж бай гэсэн тушаал шүү дээ. Гэтэл зүгээр л бэлчээрийн үхэр цаашаа. Өмбүү гэж мөөрөх нь холгүй, май гэж майлах нь холгүй байх юм. Ганц хоногийн өмнө ч гэсэн тархалтыг барьж голомтыг хяналтандаа авч чадвал бүх нийтээрээ хорионоос гарна, бүүдийгээд байгаа эдийн засгаа эрвийх дэрвийхээрээ өөд нь татна. Гэтэл яав? Энд хумиад байдаг, тэндээс нь задлаад хорлоод суух юм.

Орсон гарсан газар, уулзсан учирсан хүмүүсийнхээ тухай худлаа мэдүүлнэ, хулгайн зан гаргана. Алах гэж байгаа биш, аваръя л гээд байхад арагшаа зуларна, алдуурч зугтана. Яамаар хорвоо вэ. Архангайн аав хүү хоёр дахиад шинэ голомт үүсгэчихлээ. Зүй нь ковидын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч байтлаа хотоос яаж яваад гарчихав? Их хотын хөл хорио ч бас энүүхэндээ гэхэд эрэмбээрээ ялгарч байна. Яг одоо үнэн байдал гэвэл хотын төвөөрөө хориогоо чандлан дагаж, захын хорооллынхон замбараагүй хөлхөлдөж байна. Энэ мэтийн Монголын өнөөгийн амьжиргааны төвшин, орчин нөхцөл, амьдралын хэв маяг, хэнэггүй монгол хандлага, муухай монгол хүнд тохирсон бүсчилсэн арга хэмжээ, хөл хорионы хэв журам боловсруулж мөрдөхгүй бол энэ янзаараа эхлэл дээрээ эргэлдсээр эцэж унах юм байна. Хандлагаа л өөрчлөхгүй бол хагас жил хоригдоод ч, хатавч хаяагаа хаагаад ч, за бүр бүх хүнээ вакцинд хамруулаад л оюун сэтгэхүйн коронагаа тээгээд хаа хүрэх юм бэ эээ?

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.