Гадаа цас будрана талст ширхэг нь гялтагнаж тоолж болмоор. Хажуугаар охид зөрнө сормуус ширхэгийг нь тоочиж болмоор. Хорин жилийн өглөө бүр утаатай. Хотын машин шар гэрлээр мөрөө харж мөлөхсөн он жилүүд ард үлдэж ээ. Утаатай хориод жилийн утаагүй хоёр дахь өвөл.
Жирийн гэж ярьдаг ХАНИАД+УТАА байхад жилд 0-5 насны 500 хүүхдээ бид алдаж байсан юм шүү!
Энгийн л гэж хэлдэг УТАА+АГААРЫН ДУТАГДАЛААС жилд 5000 гаруй эх ураг зулбаж байсан тоо мэдээлэл торойж байна.
Хорин жил есөн жорын бүтэлгүй төсөл хөтөлбөрт 200 гаруй тэр бум төгрөг залгисан.
Хорин жилийн хугацаанд амьгүй ураг төрүүлж ангир уураг нь хөхөндөө ээдсэн зуу зуун ээжүүдийн нулимс.
Хорин жил ач гучдаа хорогдон хорогдон хорт утаанд уушиг аа уруулж, сэмлүүлж сэгчүүлж цагаасаа эрт буцсан олон зуун ахмадын сүүлчийн харуусал.
Хорин жил ханиад томуутай хавсарсан хар утаат өвчлөлийн шалтгаан болсон утааг арчаад хаячихсан эзэн нь энэ байна.
Хоёр өвөл КРОНАГ хотын утаагүй хориглон хамгаалж байгаа эзэн нь ЭНЭ ХҮН, энэ ЗАСГИЙН ГАЗАР. Алдаршуулах хэрэггүй гэвэл араа шүдээ хурцлан дайрах бүүр ч хэрэггүй ээ.
МОНГОЛЧУУД БИД АЧ САНАЖ ЧАДАХГҮЙ Ч АМ УРЦАЛДУУЛАН НЭГНЭЭ БООРОЛДОГГҮЙ ЖУДАГТАЙ АРД ТҮМЭН.













