• Latest
  • Trending
УИХ-ын гишүү Т.Аюурсайхан нууцын зэрэглэлтэй захидал бичиж ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгсөн гэв үү ?

УИХ-ын гишүү Т.Аюурсайхан нууцын зэрэглэлтэй захидал бичиж ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгсөн гэв үү ?

2023-03-31
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, March 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

УИХ-ын гишүү Т.Аюурсайхан нууцын зэрэглэлтэй захидал бичиж ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгсөн гэв үү ?

by admin
2023-03-31
in УЛС ТӨР
0
УИХ-ын гишүү Т.Аюурсайхан нууцын зэрэглэлтэй захидал бичиж ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгсөн гэв үү ?

Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайханыг “хөтлөлцүүлж” явуулснаар УИХ 74 гишүүнтэй болов. Угтаа прокуророос гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч эцэст нь Н.Наранбаатар гишүүнийг авч үлдээд дээрх хоёрыг явуулсан нь энэ. Тэгвэл өчигдрийн /2023.03.30/ шийдвэрлэх хурлын процесс чухам ямар байв, хэн юу хэлэв гэдгийг isee.mn хүргэж байна.

-АН-ЫНХАН Д.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ ӨМГӨӨЛЖ ШИРҮҮХЭН ҮГ ХЭЛСЭН БОЛ МАН-ЫНХАН ЧИМЭЭГҮЙ БАЙЖЭЭ-

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Хурлын процесс Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороодын хурлын адилаар явагдсан бөгөөд чуулганы хуралд нийт 65 гишүүн оролцсон. Хурлын эхэнд Ардчилсан намынхан бүлгийн гишүүн Д.Бат-Эрдэнийгээ өмгөөлөн ээлжилж үг хэлсэн бөгөөд хуралдааныг нээлттэй явуулах саналыг удаа дараа гаргасан байна. Тэд “Нууж хаах зүйлгүй. Асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанид хувьцаа эзэмшдэг. Тэндээсээ ногдол ашгаа авсан хүн. Татвараа төлдөг, Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг. Бараг иргэний маргаанаар шийдэх асуудал. Хууль шүүхийн байгууллагынхан олон нийтийн санааг амраахын тулд яаран хүн буруутгаж байгаа юм биш биз. Хүмүүсийн дунд шуугиан үүсгэсэн бүхний ард улстөржилт л явж байдаг. Энэ бол хүний хувь заяатай холбоотой асуудал. Ер нь нүүрсний 40 их наяд, оффтейк гэрээний их мөнгөн дүнтэй хэрэг юу болж байгаа юм. Шалгалтын явцыг хэлж өгөөч Ерөнхий прокуророо. Хууль шүүхийн байгууллагынхан яаран нэр оруулж ирээд парламентын дархлаанд сөргөөр нөлөөлж байгаа юм биш биз. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” зэрэг ижил агуулгаар асуулт асууж, хариулт авчээ.

Ерөнхий прокурорын хувьд шалгалтын ажиллагаа явагдаж байгааг дуулгасан байна.

Харин МАН-ынхан хоёр гишүүнийхээ асуудлаар ямар нэгэн байр, суурь илэрхийлэлгүй 14.00 цаг хүргэсэн бөгөөд энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд орж“Гурван гишүүн бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих хэрэгтэй. Парламент хариуцлага тооцож чадахгүй бол ард түмэн хариуцлага тооцно шүү” гэж шахалт үзүүлсэн байна. Ерөнхий сайдын хувьд үүнээс өмнөх өдөр хуралдсан бүлгийн хуралдаа ч энэ байр, суурийг илэрхийлсэн бөгөөд “Улсаа бодох уу, гишүүдээ бодох уу гэдэг амаргүй шийдлийн өмнө Монгол Ардын нам ирсэн. Мэдээж энэ шийдвэрийг та бүхэн гаргахад амаргүй байгаа байх. Гэхдээ эцсийн дүндээ улсаа бодох нь зүйтэй. Тиймээс нүүрсний асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдсан гишүүдийг прокурорын саналын дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой” гэсэн байдаг.

-МИНИЙ БОЛОН КОМПАНИУД, ЭХНЭРИЙН МИНЬ ХУВЬЦАА НАД ДЭЭР ОРЖ ИРСНИЙГ ИЛҮҮ МӨНГӨ АВСАН ГЭЖ БАЙНА-

Прокуророос

Д.Бат-Эрдэнэ гишүүнийг 2006-2022 оны хооронд “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацдаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан
Хууль бусаар олж авсан их хэмжээний ногдол ашгаа “Капитрон” банкны дансаараа дамжуулан авч мөнгө угаасан
Өмнөговь аймагт 286.3 тэрбумын ногдол ашиг олгохоос зургаан тэрбум гаруй төгрөгийг шилжүүлээгүй гэх үндэслэлийг хэлж яллагдагчаар татсанаа мэдэгдэж буй.
Харин үүнд Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой хувьцаат компани нээлттэй хувьцаат нээлттэй компани. Бүх нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөх вэ гэдэг нарийн тооцоо гардаг. Авах ёстой ногдол ашгаа л авсан. Миний нэр болон эхнэр, компаниудын нэр дээр байдаг хувьцаануудыг нийлүүлж авсан” гэсэн тайлбарыг хийсэн байна.

-Н.НАРАНБААТАР ГИШҮҮН ХАМГИЙН ОЛОН УДАА ТАЙЛБАР ХИЙСЭН БОЛ Т.АЮУРСАЙХАН БҮРЭН ЭРХТЭЙГЭЭ ШАЛГУУЛМААР БАЙНА ГЭЖЭЭ-

Харин Н.Наранбаатар гишүүний хувьд “Намайг 16 объекттой гэсэн. Гэвч надад битүүмжлээд байх 16 объект байхгүй. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хятадын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ.

Манай дүүгийн компани 60 сая төгрөгийн тендерийн ажил авсан нь үнэн. Нээлттэй сонгон шалгаруулалт нь зарлагдсан. Тусгай хамгаалттай газар нутагт тэмдэглэгээ хийдэг файз төмөр нийлүүлэх ажил байсан. Сонгон шалгаруулалтад манай дүүгийн компаниас өөр компани оролцоогүй. Худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулсан байхад нь би захирамж гаргаад баталсан. Ингэхдээ ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөсөн. Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн” зэргээр тайлбараа хийжээ. Тэрбээр тухай бүрт нь нээлттэйгээр тайлбараа хэлсээр байсан билээ.

Т.Аюурсайхан гишүүний хувьд ч ялгаагүй бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулъя гэх байр, суурийг удаа дараа илэрхийлсэн байгаа юм. Түүнийг сүлжээ үүсгэн мөнгө угаасан гэдгийг прокурор онцолсон билээ.

Мөн Т.Аюурсайхан гишүүн ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд намын санхүүжилт бузар булайг дэлгэнэ гэсэн утгатай нууцын зэрэглэлтэй захидал бичсэн тухай ч бор шувуу нисэв. Ямартай ч үхэхдээ үхэр буугаа тавина гэгчийн үлгэр шиг юм болж  байна уу гэлтэй.

АН гишүүдээ хамгаалж дуугарсан бол МАН намын даргынхаа шийдвэрийг дагаж шийдвэрээ гаргалаа. Одоо оффтейк гэрээ, 40 их наядын гэх хулгайн хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. хүлээх үлдлээ. Ташрамд дурдахад, Удахгүй эхлэх Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголын үеэр энэ тухай мэдээллийг ил болгоно гэж УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Г.Ганболд мэдэгдсэн билээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.