Түдгэлзүүлэх эсэхээр дэд хороо 7 цагийн турш хаалттай хуралдаж байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт /2023.03.24/ УИХ-д гаргасан билээ.

Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний асуудлаар өнөөдөр /2023.03.29/ 9.00 цагаас ХААЛТТАЙ хуралдаж эхэлсэн.

Хуралдаан одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд ингэснээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаарх хурал тасралтгүй 7 цаг 30 минут болж буй юм.

Яг одоо хамгийн сүүлчийнх нь болох Н.Наранбаатар гишүүний асуудлыг хэлэлцэж байна.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 17.00 цагаас ХЗБХ, 18.00 цагаас ТББХ-ны хуралдаанууд товлогдоод буй юм.

Latest articles

Related articles

spot_img