Олон улсын хэвлэлүүд X Богдоор монгол хүү тодорсон талаар онцолж эхэллээ

X Богд Монголоос тодорсон тухай мэдээлэл олон нийтэд ил болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гандантэгчинлэн хийдээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа ч Х Богдын хойт дүр гэх хүүгийн ар гэрээс үгүйсгэсэн байр суурь ч илэрхийлээгүй. Чухал нь, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам авшиг хүртээх ёслолын үеэр “X Богд энд сууж байна” хэмээсэн нь ил тод нотолгоо болсон. Уг ёслолд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав өөрийн охин, хүргэн, зээ гурвын хамт сууж байлаа.

Өөрөөр хэлбэл Ц.Гарамжавын зээ, найман настай монгол хүү Х Богдоор тодорсон. Харин гадаадын хэвлэлд энэ талаар мэдээлэл нийтлэгдэж эхлээгүй байсан юм.

Тэгвэл, “Yahoo News” сайт нийтлэл бичжээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд гарсан энэ нийтлэлд “Х Богдыг тойрсон асуудал БНХАУ-ын талтай маргаантай нөхцөл байдал үүсгэхээс болгоомжилж байсан. Харин одоо АНУ-д төрсөн Агуйдай, Ачилдай хэмээх ихэр монгол хүүдийн нэг нь Х Богд гэж таамаглацгааж байна.

2016 онд Далай лам Монголд айлчилж, Төвөдийн Буддизмын тэргүүнийг Монголоос тодорлоо хэмээн зарлаж байв. Үүний дараа БНХАУ-ын зүгээс хариу санкц арга хэмжээ аваад байлаа” гэхчлэн бичжээ.

Latest articles

Related articles

spot_img