• Latest
  • Trending
Цар тахлыг далимдуулан улс төрийн оноо авахыг оролдсон гишүүд хэн хэн байв? Ингэж улс төр хийхгүй ээ найзуудаа

Цар тахлыг далимдуулан улс төрийн оноо авахыг оролдсон гишүүд хэн хэн байв? Ингэж улс төр хийхгүй ээ найзуудаа

2020-11-27
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Цар тахлыг далимдуулан улс төрийн оноо авахыг оролдсон гишүүд хэн хэн байв? Ингэж улс төр хийхгүй ээ найзуудаа

by admin
2020-11-27
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0
Цар тахлыг далимдуулан улс төрийн оноо авахыг оролдсон гишүүд хэн хэн байв? Ингэж улс төр хийхгүй ээ найзуудаа

Цap тaxлын xopиo дэглэмд шилжсэн yчpaac тvмний нэг би байтугай Төрийн эрх барих дээд байгууллага хүртэл хөл хоригдож, цахим хуралдаанд шилжив. Бид цар тахлын мэдлэг мэдээлэлтэй болоод бараг нэгэн жилийн нүүр үзэж, тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой ч тулгамдасныг нуух юун. Гэнэтийн тохиолдолд иргэд олон нийт бүү хэл УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээдэс маань ч барьц алдаж, хөгжилтэй гэмээр улс төр явуулах боллоо. Цахим чуулганы хуралдаан бусад үйл ажиллагаанаас харахад тэд чамгүй бухимдалтай байгаа ч хувь хувийнхаа улс төрийг огт мартсангүй. Гэхдээ энд Засгийн газар, холбогдох байгууллагуудын ажилтнууд бүсээ тайлах завгүй, та бидний эрүүл энхийн төлөө ажиллаж байгаад талархах хэрэгтэй.

Тэгвэл УИХ-ын зарим сул гишүүд, хэтээсээ популист улстөрчид цар тахлын давлагаанд хувь улстөрчийнхөө популист араншинг дайж байгаа нь үнэхээр хошигнолтой.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

‘БУХАНД ЯВСАН ХҮН ҮНЭЭ ТУГАЛСАН ХОЙНО ИРНЭ’ БИЗ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цар тахлын хөл хорио, улс төрийн хөл хорио, хилийн хорио, гэрийн хорио гээд олон хорионд шаналж байгаа хүн. Тэгвэл Ерөнхийлөгч асан маань ‘Намайг вакцин олоод ир гэвэл би хоосон ирэхгүй. Хаанаас ч олоод ирнэ’ хэмээн цахим шахалт хийв. Интерполоор эрэн сурвалжлахдаа тулж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн Ерөнхийлөгч асан хилийн хориотой байх ёстой. Нөгөө талаас түүнд тогтоосон ‘Улс төрийн хорио’ ч бий. Тодотгож хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгаас санал болгосон, түүнд холбогдох 176 хуудас материал Прокурорын байгууллагын гарт байгаа. Тэгэхээр мань эр вакцин авчирна хэмээн зулрахаар шийдэв үү. Уг нь Ц.Элбэгдорждоо ч бус Монгол Улсын нэрийг бариад явахад ‘юм’ ‘юм’ л олдож таарна. Гэхдээ түүнд холбогдох олон хорио хэвээр үргэлжилж байгаа бол ‘Буханд явсан хүн үнээ тугалсан хойно ирнэ” гэдэг болно биз. Өөрөөр хэлбэл, улс төрийн ороо бусгаа байдал намдаж, болж өгвөл Ерөнхийлөгч Х.Баттулга ялагдал хүлээж, короновирусын дэгдэлт дэлхий дахинаа намдсан хойно эх орондоо газардахаа мэдэх байлгүй.

СПИРТНЫ ҮЙЛДВЭРИЙГ ЛОББИДОЖ БАЙНА УУ БАЯРСАЙХАН ГИШҮҮН

Олон улсын жишиг судалгаанаас харахад монголчуудын нэг хүнд ногдох спиртын хэмжээ хэтэрсэн, жилийн спиртны хэрэглээ дэлхийн жишгээс гурав дахин илүү байгааг тогтоосон байдаг. Тэгвэл Б.Баярсайхан гэх сэргэлэн гишүүн энэхүү судалгааг олоод харчихаж. Архи дарс хориглож байгааг илтэд буруушаав. Тэрээр “Архи дарс зарахгүй хорьж байгаагаас үүдэж хүүхэд, гэр бүлдээ хуурай агсам тавьж байна” хэмээсэн. Судалгаанд спиртны хэрэглээ өндөр байгааг харсан түшээ маань спиртны хэрэглээний хэмжээнд тохируулж ард олондоо хайр зарлав бололтой. Завханчууд өөр аргаар хайр зарлах ухаан дутах хүн сонгосон хойно гишүүнийхээ илгээсэн энэ их хайрыг нь залгилаад л хэвтээд байж дээ. Магадгүй, түүний гэр бүл, ойр орчимд нь хуурай агсам тавьдаг нөхөр байхыг үгүйсгэхгүй. Мөн хамтрагч Ц.Цэрэнпунцагийнхаа архины бизнесийг дэмжсэн ч байж болох юм.

 БИДОН ГАНБАТЫН ПОПРОЛ ‘УУЧЛАЛТ ГУЙЛТ’

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ард түмнээсээ уучлал гуйв. Гагцхүү ард түмэн бултаараа чухам ямар хэрэг тарьчихаад ямар учраас хэнээс уучлал гуйж байгааг ч ойлгосонгүй. Цар тахал дэгдсэнд хэнийг ч буруутгах аргагүй. Дэлхий нийтэд дэгдээд нэгэн жилийн нүүр үзэх гэж байна. Аюулт тахал бол Д.Ганбатыг уучлал гуйгаад зосгож байх хооронд хэдэн зуун хүнд халдах чадвар бүхий вирус. Гэтэл чухам өөрийгөө буруутгаад байгаа юм уу, эсвэл эрх баригчдаа буруутгаад тэдний өмнөөс ч уучлал гуйгаад байгаа юм шиг. Уучлал гуйхдаа тулвал Д.Ганбат биш, өөр бусад хүмүүс гуйх ёстой байх. Олон нийт эрхэм гишүүний уучлал гуйсан эсэхийг ухаж ядаад эцэст нь “Энэ нөхөр ерөөсөө короновирус авчирч тараачихаад уучлал гуйгаад юм биш үү” хэмээн хардахад хүргэлээ.

НЯЛХ СЭНГҮМИЙГ ЗАМЫН ЦАГДАА ТАНЬСАНГҮЙД ГОМДОЛЛОВ

Уг нь хамгийн ойр Эрээн хотод очиход л нэг ганзагчин гэж харахаас УИХ-ын гишүүн гэж харахааргүй нөхөр өөрийгөө Путин, Си Жинпин чинээ андуурав. Орон нутагт очсон ч “Хаанаас ямар зангиатай луйварчин ирэв” хэмээн сонжиулж таарна. Тэгээд ч цагийн цагт л улстөрчдийн гар хөл болж ирсэн оюутны байгууллагаас тодорч, намын дэргэдэх “Залуу луйварчид”-ын хэмээн нэрлэгдэх байгууллагаар л дамжсан нөхөр. Өөр ямар ч ажлын дадлага туршлага алга. Гэтэл Г.Дамдинням гэх нөхөр “Би УИХ-ын гишүүн атал Замын цагдаа 30 минут зогсоолоо. Намайг таньсангүй” хэмээн дээр доргүй гомдол мэдүүлэв. Гомдол нь бүр газар авч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын сонорт очив. Х.Нямбаатар нь Замын цагдаад арга хэмжээ авах ёстой юм байх. Уг нь Г.Дамдинням гишүүний сонгогдсон тойрог Дархан-Уул аймаг нь халдварын голомт болсон. Хөл хорионы дэглэмээ хаа хамаагүй Ж.Энхбаярыг урин залж, зохион байгуулсан нь амжилттай болов. Гэтэл Г.Дамдинням Дархан руу бус Төрийн ордон руу ирэх гэж Замын цагдааг хүртэл Монгол Улс даяар ховлов.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.