Oлoн yлcын жишиг cyдaлгaaнaac xapaхaд Moнголчуудын нэг хүнд ногдох спиртын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл Б.Баярсайхан гэх сэргэлэн гишүүн энэхүү судалгааг олоод харчихаж. Архи дарс хориглож байгааг илтэд буруушаав. Тэрээр ‘Архи дарс зарахгүй хорьж байгаагаас үүдэж хүүхэд, гэр бүлдээ хуурай агсам тавьж байна’ хэмээсэн. Судалгаанд спиртны хэрэглээ өндөр байгааг харсан түшээ маань спиртны хэрэглээний хэмжээнд тохируулж ард олондоо хайр зарлав бололтой. Завханчууд өөр аргаар хайр зарлах ухаан дутах хүн сонгосон хойно гишүүнийхээ илгээсэн энэ их хайрыг нь залгилаад л хэвтээд байж дээ. Магадгүй, түүний гэр бүл, ойр орчимд нь хуурай агсам тавьдаг нөхөр байхыг үгүйсгэхгүй. Мөн хамтрагч Ц.Цэрэнпунцагийнхаа архины бизнесийг дэмжсэн ч байж болох юм.

Цар тахлыг дотооддоо алдсанаас болж хатуу хөл хорионд байгаа өнөө үед шагын архины худалдаа, ахуйн хүрээний архидалт хэрээс хэтэрлээ хэмээн хууль хяналтынхан анхааруулаад тэмцээд л байна. Гэтэл сошиал орчинд жоорны юмаа аль хэдийнээ дуусгаад бие биенээсээ ил цагаан нэхэж суух нь хэвийн үзэгдэл болж. Ямар сайндаа эрүүлжүүлэгдэж буй хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн тоо өндөр байна гэх мэдээлэл олныг цочирдуулаад байна. Бүр телевизийн шууд нэвтрүүлгээр нэгэн халамцуу эр холбогдоод архи, дарсаа хэзээ зарах юм бэ? бид хэд үхлээ ш дээ хэмээн хөтлөгчдийг загнаж байгаа нь үзэгдэв. Энэ хэдэн хоногт гэмт хэргийн гаралт, архинаас болж амь насаа алдсан хүний тоо, зам тээврийн ноцтой осол эрс багассан нь Монголчууд архидалтаас болж ямар олон хүнээ нөгөө ертөнц рүү илгээдэг болохыг харж болох юм.

АПУ компанийн захирал нэгэн хүн түүхий эдийн хомсдолд орлоо үйлдвэр дампуурахад дөхөөд байна гэж мэдэгдээд байгаа нь төрөөс дэмжлэг хүсээд байгаа ч юм уу гэж хардахаар байна. Энэ хэвээрээ архины үйлдвэрлэлийг багасгаад өгвөл Монгол улсад тустай л байх боловуу.












