Идэшний үнэтэй бандааж гэж юу байдаг билээ. Ард түмнийг ингэж басамжилж болохгүй. Бөмбөгөр, Нарантуул зах дээр 10,000 төгрөг л байдаг ийм юмыг 730,000 төгрөгөөс хямдруулаад 584,000 төгрөгрт авдаг хүн байтугай бурхан ч байхгүй биз. Shoppy.mn гэж галзуурсан онлайн худалдааны сайт Монголын төрөөс төрсөн тэрбумтнуудад зориулж ийм үйлчилгээ явуулж байгаагаа зориуд доллар төлөн сурталчлан сагсуурч байна. Үүнийг нь манай улстөрийн бандаашаар гангардаг сахал Бат-Эрдэнэ, Мурат мэтийн нөхдүүд нь авлаа гээд дэвэргэж мэдэх л мудакууд даа.
Энэ үнэтэй эдийг нь нөгөө 30 гэр бүлийнхэн л захиалж авна гэж тооцоол л дээ. Үндэслэлгүй үнэ нэмсэн гээд энэ газартай ШӨХТГ, нөгөө шилэн Цогоо заргалдвал заргаа авч л таараа. Дээрээ төр засагтай л юм бол амьдралаас хэт тасархай ийм бэртэгчин нөхдүүдийг 20 сая төгрөгөөр торгоод сайн хашраагаад дахиж ядарсан, цөхөрсөн ард түмнээрээ тохуурхахгүй болтол нь ‘бэрээдэх’ хэрэгтэй.













