Дэлхий дээрх 7 тэрбум гаруй хүмүүст сайн, муу, сайхан, муухай, мисс, боос гээд есөн төрлийн хүмүүс байдаг аж. Тэдэн дундаас ромбо гаригтай нууцаар холбогддог, гал өөрөөсөө гаргадаг, агаарт нисдэг, юу ч үгүй замхардаг гээд ид шид нь бүрсэн хүмүүс ч бий. Олныг тэр их нууц авьяас билгээрээ гайхшруулан бишрүүлдэг. Бишрүүлдэг гэснээс Монголчууд нүдэндээ биш чихэндээ итгэдэг сонин ард түмэн. Гамшиг, өвчин зовлон боллоо гэхэд эмнэлэг явахаас түрүүлээд гандан, үзмэрч, бариач, төлөгч руу таван төгрөгөө бариад харайчихна. Бясгалгалын багш Гопота гэгч хүн дэлхийг аварга солиртой мөргөлдөх аюулаас аварчээ. Авенжерс гээд кино их үзсэнээс болоод солиорчлоо гэж та битий загнаарай. Бясгалгалын багш Гопота гэх буриад эр бясгалгалын хүчээр давтамжаа өндөрт аваад сансар огторгуйд тэлэлт үүсгэн аялаж явжээ. Нарны системыг тэрээр агаар мандалд ажиглаж байтал дэлхийг чиглэн асар хурдтай явж буй аварга солир хараадахсан байгаа юм. Яг л Армагеддон дээр гардаг шиг.

Сонин давхцал байгаа биз. Түүний ярьж байгаагаар тэр солир хэрэв зээ дэлхий дээр унасан бол хүн төрөлхтөн амьд бүх организм сөнөх аюултай байжээ. Тэрээр тэрхүү солирын өөдөөс тулж очин баруун хөлөөрөө жийн чиглэлийг нь өөрчилж аюулыг холдуулжээ. Хүчтэй соронзон орны нөлөө түүнд мэдрэгдсэн бөгөөд дэлхий дээр бясалгал хийж байгаа физик биеийнх нь зүрх хүчтэй хатгаж өвдсөн гэнэ. Соронзон урсгалаасаа эргэн гарахаар тэмүүлж тэлэлтээ улам ихэсгэн нарны цаана гарч үзсэн байгаа юм. Ашгүй дэлхий дээр зүрх нь хэвийн байдалдаа орж тайван цохилж эхэлсэн бөгөөд 33 тэнгэрийн орныг эзэлсэн бодьсадва байж энүүхэн ажлыг хийж чадалгүй импакт болно гэж юу байхав гэж тэрээр боджээ. Тэлэлтээ цааш аван оршихуйд уусан гарч өргөө гэрүүдээ эргэж, сэргээж яван явсаар өглөөний бясалгалаа дуусгаад дэлхийдээ морилон иржээ. Дэлхийг аварсан Гопота бясалгагчид мөргөмүү.













